Олон улсын жүдогийн холбооны тэмцээн хариуцсан менежер Лиза Аллан:
- Энэ тэмцээн ирэх дөрвөн жилд зохион байгуулах тэмцээнүүдийн төлөвлөгөөнд орсон. Токиогийн Олимпод оролцох жүдочдыг тодруулах хамгийн чухал сорилго тэмцээнүүдийн нэг гэж ярьлаа.

Түүний хэлснээр, гурван өдрийн тэмцээний үеэр эрэгтэй, эмэгтэй жүдочид тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөх юм байна.
60 гаруй орны 400 орчим жүдочид "The 2017 World Judo Grand Prix" тэмцээнд оролцоно гэж Өвөр Монголын Спортын товчооны дэд захирал Ли Жию хэллээ.
- Энэ тэмцээнд дэлхийн хамгийн шилдэг жүдочид оролцоно гэж мэдэгдлээ.
Олон улсын жүдогийн холбоо “Жүдогийн дэлхийн Гран При-2016”-г Хятадын зүүн эргийн Циндао хотод зохион байгуулж байсан юм.
