Өвөр Монголын Баяннуур хотын Урадын Дунд хошуу сүүлийн жилүүдэд экологийн цэвэр хөгжлийг баттай чанга баримтлан, хотын зэрэглэлийн экологийн суурин ба экологийн тосгоныг 22, хошууны зэрэглэлийн экологийн 26 тосгон байгуулж, “Агаар тэнгэр нь цэнхэр, ус мөрөн нь тунгалаг, уул нурууд нь ногоон, цэцэг мод нь анхилам” байх эх орны умард хилийн экологийн цэцэрлэгжүүлсэн хотыг цогцлоон байгуулахаар хичээн ажиллаж байна.
Сүүлийн жилээс Урадын Дунд хошуу улсын зэрэглэлийн ой шугуйн цэцэрлэг ба уудам талбайг идэвхтэй байгуулж, Халиут цэцэрлэг, Хасар уудам талбай, Хуншувуу уудам талбай зэрэг 11 талбай цэцэрлэгийг байгуулан, бүх төрлийн модыг нийт 1.5 сая гаруй суурь тарив. Мөн Хотын дүүргийн өмнө, умрыг голд нь холбосон үзэмжийн голын дагуух ойжуулалтын талбай 40 мянган м2 хүрч, ус нь тунгалаг, эрэг нь ногоон, үзэмж нь гоё сайхан орон нутгийн онцлогтой усан системын үзэмжийг бий болгов. Бүх хошууны хот суурингийн ойжуулалтын нийт талбай 7.5 сая м2 хүрч, зам шугамын ойжуулалтын хэмжээ 100 хувьд хүрсэн ба ойжуулалтын бүрхэц 40 хувьд хүрсэн байна.
