solongonews
45.5 их наяд юань! Хятадын дижитал эдийн засгийн цар хүрээ хурдацтай өсч байна
2022-07-17 16:04
45.5 их наяд юань! Хятадын дижитал эдийн засгийн цар хүрээ хурдацтай өсч байна.

2022 оны Хятадын дижитал эдийн засгийн инноваци хөгжлийн хурал 07-р сарын 08-нд Гуандүн мужийн Шаньтөү хотод нээгдэв. Хурлаар нийтэлсэн дижитал эдийн засгийн хэд хэдэн тайланд Хятадын дижитал эдийн засгийн цар хүрээ 2021 онд хурдацтай хөгжиж, дижитал эдийн засаг нь эдийн засгийн бүрэлдэхүүн хэсэг байснаас эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх хүчин болж өөрчлөгдсөнийг харуулж байна.

Хятадын Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Академиас нийтэлсэн "Хятадын дижитал эдийн засгийн хөгжлийн тайлан (2022)"-д дурдсанаар, 2021 онд Хятадын дижитал эдийн засгийн цар хүрээ 45.5 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 16.2 хувиар нэмэгдэж, ДНБ-д эзлэх хувь нь 39.8 хувьд хүржээ. Үндэсний эдийн засаг дахь дижитал эдийн засгийн байдал илүү тогтвортой, түүнийг дэмжих үүрэг илүү тодорхой байна.

Хятадын Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн Академийн дэд ерөнхийлөгч Ван Жычинь танилцуулахдаа, 2002-2011 онд Хятадын дижитал эдийн засгийн өсөлтийн хурд нь мөн үеийн ДНБ-ий дундаж өсөлтийн хурдаас доогуур байсан бөгөөд дижитал эдийн засаг нь зөвхөн үндэсний эдийн засгийн нэг хэсэг байсан. 2012 оноос хойш Хятадын дижитал эдийн засгийн ДНБ-д эзлэх хувь тасралтгүй нэмэгдэж, дижитал эдийн засгийн жилийн дундаж өсөлт нь тухайн үеийн ДНБ-ий дундаж өсөлтөөс үлэмж өндөр байгаа нь эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжих гол хүч болсон юм гэжээ.

Хятадын Цахим мэдээллийн аж үйлдвэрийн хөгжлийн хүрээлэнгээс гаргасан "Хятадын дижитал эдийн засгийн хөгжлийн байдал, чиг хандлагын талаарх ойлголт"-д дурдсанаар, Хятад улс хамгийн их мэдээлэлтэй, хамгийн олон төрлийн өгөгдөлтэй орнуудын нэг болсон юм. 2025 он гэхэд Хятадын дэлхийн нийт мэдээллийн эзлэх хувь 30 хувьд дөхнө гэсэн тооцоо бий.

Хятадын электроникийн болон мэдээллийн аж үйлдвэрийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Жан Ли хэлэхдээ, тоо баримтаас харахад Хятадын дижитал эдийн засаг, бодит эдийн засгийн интеграцийн үр дүн аажмаар мэдэгдэхүйц гарч байгааг харуулж байна. Цаашид уламжлалт үйлдвэрүүдийн дижитал өөрчлөлтийг хийснээр дижитал үр ашгийг дээшлүүлэх салбарын цар хүрээ улам өргөжиж, дижитал эдийн засгийн ерөнхий цар хүрээ үргэлжлэн өсөх болно гэжээ.

Жан Ли мөн хэлэхдээ, ер нь Хятадын дижитал эдийн засаг цар хүрээний хурдацтай өсөлтийг хадгалахын зэрэгцээ илүү бат бөх суурь, илүү сайн бүтэц, илүү их хүч чадал руу шилжиж байна гэжээ.

Аж Үйлдвэр, Мэдээллийн Технологийн Яамны дэргэдэх Электроникийн 5-р судалгааны хүрээлэн хурал дээр "Хятадын дижитал эдийн засгийн хөгжлийн индексийн судалгааны тайлан"-г нийтэлжээ. Тус хүрээлэнгийн дэд захирал Ван Юньхүй хэлэхдээ, дижитал аж үйлдвэржилтийн үзүүлэлтийн үүднээс авч үзвэл, харилцаа холбооны салбар нь дижитал эдийн засгийн хурдацтай өсөлтийн чухал хүчин зүйл юм. Дижитал дэд бүтцийн үзүүлэлтүүдийн үүднээс авч үзвэл шинэ дэд бүтэц, өгөгдлийн элементүүд болон холбогдох туслах аж ахуйн нэгжүүд нь хурдацтай өсөлтийн эх үүсвэр юм. Түүнчлэн, Хятадын дижитал авъяас чадварын үзүүлэлтүүд мөн хурдацтай өсөлтөд хүрсэн байна гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/n1/2022/0714/c1004-32474967.html
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл