Монгол хэл бичгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан Хишигдүүрэн зохион байгуулж туурвисан“ Монгол Хятад Төвд хавсарсан бурхны шашны нэр томъёо” хэмээх толь Өвөр Монголын Монгол нэр томъёоны комиссоор хянуулан “Хятад, Монгол нэр томъёоны цуврал бичиг”–ийн нэрээр Өвөр Монголын соёлын хэвлэлийн хорооноос хэвлэгдэн уншигч олонтойгоо золголоо.
Тус толь бичиг бурхны шашны нэр томьёог энгийн үгсээр сонгон найруулсан судалгааны бүтээл юм. Гэхдээ Монгол, Хятад, Төвд гэсэн дарааллаар бичгийн хэл болон ярианы хэлэнд байнга тохиолддог бурхны шашны үгсийг системтэй бүрэн шүүж оруулсан нь өмнө нь гарч байсан бурхны шашны бусад толь бичгүүдтэй харьцуулахад өвөрмөц онцлогтой болсон байна. Эндээс харахад тус толь бичиг нь гурван хэлийг хавсаргасан бурхны шашны анхдагч туурвил гэж болно.
Сонгосон нэр томъёо, энгийн үгсийн агуулгаар хэлбэл бурхны шашинд холбогдсон агуулгыг багтааж болох нөхцөлд бүрэн гүйцэд болгохыг хичээсэн. Жишээ нь: Бурхан Бодьсадваа тэргүүтэн бурхан эрдэнийн олон нэр, Ганжур, Данжур мэтийн ном эрдэнэ ба номлолын олон нэр, хутагт хувилгаад, хамба , Да лам мэтийн хувраг эрдэнэ, хурал номын хэрэгсэл, лам хуврагын эдлэл хэрэглэл зэрэг бүхий л нэр томъёо үгсийг системчлэн оруулахаар хичээсэн байна. Гол зорилго нь хэл бичгийн болон орчуулгын мэргэжилтэн, сүсэтэн олныг багтаасан өргөн олон уншигчид цаашилбал Монгол соёлдоо алив бүхнээ зориулах залуу нэг үеийнхэнд тус болох буюу, мөн бурхны шашны баян дэлгэр утга агуулга, хамаг амьтны тусын төлөө байдаг энэрэнгүй сэтгэл ба эе зохицлын хүсэл эрмэлзлийг хүмүүсд ойлгуулан гажууд шашин хийгээд мухар сүсгээс зайдахыг сурталчилжээ.
Толь бичгийн агуулгыг бурхан Бодьсадваагийн нэрээр эхлүүлэн дотор нь төрөл хуваан гурван хэлээр хавсаргасан, үүнд уншигч олон болон хэрглэгчдийн бодит байдлыг үндэслэн Төвд нэрийг шууд Монголоор авиалан буулгаж гол хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн Монгол, Хятад хоёр хэлний үг хайх хэлхээсийг дагалдуулсан байна.
