Энэ сарын 9-ний өдөр “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн гэрээлэгч орнуудын XIII хурлын “Цөлжилттэй тэмцэхэд иргэний байгууллага оролцож байна” сэдэвт хуралд Ойн аж ахуйн үндэсний газрын холбогдох албаны хүн хэлэхдээ: - Сүүлийн жилүүдэд иргэний байгууллагууд цөлжилттэй тэмцэх олон ажил өрнүүлж, Хятадын цөлжилттэй тэмцэх чухал хүчин болж байна гэжээ.
Цөлжилт бол дэлхий дахины экологийн томоохон хямрал бөгөөд хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжилд ноцтой аюул заналхийлэл болж байгаа юм. Хятад улс цөлжилттэй тэмцэх олон чухал бодлого боловсруулж ажиллаад зохих амжилтад хүрч байна. 2004 оноос хойш Хятад улсын цөлжиж, ургамлын бүрхэвч сийрэгжсэн газар нутаг 10 жил дараалан буурч, цөлжилт газар авч байсан нутгуудад цөлжилттэй тэмцэх түүхэн өөрчлөлт гаргасан юм.
