Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өнөөдөр буюу 01-р сарын 24-ний өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс Тонгад болсон гамшигт анхаарал хандуулж, янз бүрийн аргаар Тонгад чадахын хэрээр тусалж байна гэж мэдэгдлээ. Өмнөх үндсэн дээр Хятадын засгийн газар Тонгад гурван ээлжийн яаралтай тусламж үзүүлэхээр шийдсэн байна.
Нэг. 20 сая юанийн үнэ бүхий яаралтай тусламжийн эд барааг аль болох богино хугацаанд илгээх болно.
Хоёр. Тонгад яаралтай хүмүүнлэгийн мөнгөн тусламж үзүүлэх явдал юм.
Гурав. Тонгатай зэргэлдээ орших Фижи Улс дахь Хятадын Элчин сайдын яамаар дамжуулан ундны ус, яаралтай хүнсний зүйл, генератор, усны насос, цахилгаан хөрөө гэх мэт 1 сая юанийн тусламжийн материалыг яаралтай ачуулсан усан онгоц өнөөдөр Тонга руу мордсон гэжээ.
- Гамшгийн нөхцөл байдал болон Тонга улсын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, Хятад улс Тонга улсын гамшгийг арилгах, гамшгийн дараах сэргээн босголтод өөрийн хүчин чадлаараа тусламж үзүүлсээр байх болно гэж Жао Лижянь илэрхийллээ.
(Хятадын Засгийн газар 19-ний өдөр Тонгад 100 мянган ам.долларын яаралтай хүмүүнлэгийн мөнгөн тусламж болон 280 мянган юанийн үнэ бүхий ундны ус, хүнсний зүйл зэрэг яаралтай тусламжийн эд бараа хандивласан болно.)
