solongonews
Сүн Шинхэ гишүүн: - Аялал жуучлалыг бусад аж үйлдвэртэй нэгтгэн хөгжүүлбэл зохино
2019-01-28 21:01
Сүн Шинхэ гишүүн: - Аялал жуучлалыг бусад аж үйлдвэртэй нэгтгэн хөгжүүлбэл зохино.

Өвөр Монголын Өртөө Засах Орны УТЗЗ-ний гишүүн, Рашаан хотын дэд дарга Сүн Шинхэ энэ удаагийн “Хоёр чуулган”-д аялал жуулчлалын үйлдвэрлэлийг бусад аж үйлдвэртэй нэгтгэн хөгжүүлэхийг дэмжих тухай санал дэвшүүлсэн байна.

“Өвөр Монголын газар нутаг өргөн уудам, өвөрмөц онцлог бүхий байгалийн өнгө үзэмж, олон үндэстний зан заншил нь Өвөр Монголын аялал жуулчлалын өвөрмөц нөөц баялаг болно. Гэтэл аялал жуулчлалын ерөнхий төлөвлөлт харьцангуй бага, зүүн баруун орны аялал жуулчлалын нөөц баялгийг нээж ашигласан нь бүрэн бус, хөгжил нь тэнцвэргүй, аялал жуулчлалын нийтийн үйлчилгээний түвшин ерөнхийдөө доор зэрэг асуудал мөн оршиж байгаад чиглүүлэн энэхүү саналыг дэвшүүлж байна” хэмээн Сүн Шинхэ гишүүн ярив.

Тэрээр: - Одоогоор улсын дотоодын аялал жуулчлалын зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсч байгаад зориулан аялал жуулчлалын хэрэгцээ шаардлагад зохицуулан төлөвлөхийн хамт давуу талаа харуулж чадах аялал жуулчлалын төрөл зүйлийг нээж хөгжүүлэх хэрэгтэй. Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг бусад аж үйлдвэрлэлтэй гүн гүнзгий нэгтгэн хөгжүүлж, бусад холбогдох аж үйлдвэрлэлийн хөгжилд аялал жуулчлалын тавцанг хангаж, аялал жуулчлалын үйлдвэрлэлийн хөгжлөөр бусад аж үйлдвэрлэлийн хөгжлийг хөтлөн дагуулах хэрэгтэй гэжээ.

Сүүлийн жилүүдэд Рашаан хот “Аялал жуулчлал + Спорт”-ыг уялдуулж, олон олон спортын тэмцээн уралдааныг зохион байгуулж, Рашаан хотын аялал жуулчлалын брэндийг бий болгосны хувьд спортын үйл ажиллагаанд дур сонирхолтой маш олон жуулчдын шинэ нэг аялал жуулчлалын орон болсон. Үүний зэрэгцээ спортын үйл ажиллагааг зохион байгуулж, үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгжид ашиг хүртээж, спортын хөгжилд нөлөө үзүүлсэн байна.

“Аялал жуулчлал + Соёл, аялал жуулчлал + Интернэт сүлжээ, аялал жуулчлал + Аж үйлдвэр мэтийн загвар нь холбогдох аж үйлдвэрлэлд ашиг хүртээж чадах болно. Орон нутгийн аялал жуулчлалын аж үйлдвэрлэлийн хөгжлийг хөтлөн дагуулах нөлөөг бүрэн гүйцэд харуулж, аялал жуулчлалын үйлдвэрлэлийг бусад аж үйлдвэрлэлтэй уялдуулан хөгжүүлэхийг цаашдаа ахиулж, Өвөр Монголын аж ахуй хэлбэрээ өөрчлөн зэрэг дэвшихэд хүч нэмбэл зохино” гэв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл