Хот, хөдөөгийн иргэдийн орлогын харьцангуй зөрүү багассаар байна
2022-10-12 18:16
Сүүлийн 10 жилд хот, хөдөөгийн иргэдийн орлогын харьцангуй зөрүү багассаар байна.
Үндэсний статистикийн газраас 11-нд нийтэлсэн Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойших эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтын тухай цуврал тайланд дурдсанаар 2021 онд улсын оршин суугчдын нэг хүнд ногдох мөнгөний орлого 35 мянга 128 юань болж, 2012 оныхоос 18 мянга 618 юаниар нэмэгдэж, жилийн дундаж нэрлэсэн өсөлт 8.8 хувьд хүрч, үнийн хүчин зүйлийг хасаж тооцвол жилийн дундаж бодит өсөлт 6.6 хувь болжээ.
Үүнд: 2021 онд хот, хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох мөнгөн орлогын харьцаа 2.50 (хөдөөгийн иргэдийн орлого = 1) болж, 2012 онтой харьцуулахад 0.38-аар буурч, хот хөдөөгийн оршин суугчдын орлогын харьцангуй зөрүү багассаар байв.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
