solongonews
Хятадаас бусад оронд ”COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 1907765 хүрчээ
2020-04-17 10:00
Хятадаас бусад оронд ”COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 1907765 хүрчээ.

ДЭМБ-ын 16-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл Хятадаас бусад оронд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол 1907765 хүрсэн байна.

Бүртгэлийн тоо баримтаас үзвэл Европын төв бүс нутгийн цагаар 16-ны өдрийг хүртэлх байдлаар Хятадаас бусад оронд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 76595 нэмэгдэж, 1907765 хүрчээ. Хятадаас бусад оронд нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 7875 нэмэгдэж, 127533 хүрсэн байна.

Дэлхийн хэмжээнд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 76647 нэмэгдэж, 1991562 хүрсэн байна. Нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 7875 нэмэгдэж, 130885 хүрэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл