solongonews
Хятадын эдийн засгийн ерөнхий хэмжээ 90 их наяд юанийг давжээ
2019-01-21 21:11
Улсын бүртгэлийн товчооноос мэдээлснээр

 2018 онд Хятадын GDР анх удаагаа 90 их наяд юанийг давсан нь өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувиар өссөн байна. Улирлаар үзвэл, нэгдүгээр улиралд өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар, хоёрдугаар улиралд 6.7 хувиар, гуравдугаар улиралд 6.5 хувиар, дөрөвдүгээр улиралд 6.4 хувиар тус тус өссөн байна.

Хэрэглээний талаас үзвэл, 2018 онд Хятадын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 5.9 хувиар өссөн бол нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны ерөнхий өртөг өнгөрсөн оны мөн үеэс 9.0 хувиар өссөн байна.

     2018 оны бараа тээвэрлэлтийн экспорт, импортын ерөнхий өртөг нь өнгөрсөн оноос 9.7 хувиар өсч, худалдааны ерөнхий хэмжээ анх удаагаа 30 их наяд юанийг давж, рекорд тогтоосон байна. Үйлдвэрлэлээс үзвэл, энэ онд үр тарианы гаралт их байсан бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэл ерөнхийдөө тогтвортой байлаа. Үндэсний үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн онтой харьцуулахад 7.7 хувиар өссөн байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл