solongonews
Их цөлийн төмөр замын элс хянах ажилчид
2021-04-29 16:56
Их цөлийн төмөр замын элс хянах ажилчид

Жил бүрийн хавар Өвөр Монголын 400 гаруй километр цөл газрыг дайран өнгөрдөг Линь Цэ төмөр зам салхи, элсний улирлыг угтан авлаа.

Зам шугамын дагуух төмөр замын элсний хяналтын ажилчид ч энэ үед хамгийн их ачаалалтай ажилладаг. Элсний урьдчилан сэргийлэх саатуулах сүлжээ хийх, төмөр замын шугамд гарч элс шороог арилгах, төмөр замын цөлийн хяналтын ажилчид жилийн туршид хүнд хэцүү нөхцөлтэй цөлийн хяналтын станцуудыг сахин суудаг. Үүгээр төмөр замын шугамд элс шороо хуримтлагдахаас урьдчилан сэргийлж, төмөр замын тээврийн саадгүй байдлыг хангадаг.

ӨМӨЗО-ы Линь Цэ төмөр зам нь нийтдээ 768 км урттай. Энэ бол манай улсыг Монголтой холбож өгдөг чухал зангилаа нэг юм, Элсний гамшгийг хянах зорилгоор төмөр замын хэлтсээс уг шугамын дагуу 11 элс хянах цэг байгуулжээ. Одоогийн байдлаар Лин-Цэ төмөр замын хоёр талаар 30 сая хавтгай дөрвөлжин метр элсний урьдчилан сэргийлэх саатуулах сүлжээ ба ойролцоогоор 1000 км өндөр элсэн хаалтууд баригдаж, төмөр замын дагуух элсэн шуургыг үр дүнтэй хоригложээ. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл