
2018 Хятадын Анхдугаар Олон Улсын Тутаргын баяр саяхан Хармөрөн мужийн Харбин хотод болж өнгөрлөө. “Хянган аймгийн тутарга” нь олон олон брэндийн тутаргаас онцлогдон гарч, “2018 БНХАУ-ын Арвин их цагаан будааны бүс нутгийн олон нийтийн брэнд”-ээр нэрлэгдсэн бол Өвөр Монголын Тянь Жи хөдөө аж ахуйг хөгжүүлэх ХХК нь Тянь Жи брэндийн “Хянган аймгийн тутарга” нь “БНХАУ-ын шилдэг арван амтат тутарга”-ар шалгарчээ.
Тус удаагийн тутарга шалгаруулах арга хэмжээг Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн яам, Хармөрөн мужийн Засгийн газар хамтран зохион байгуулан, Япон, БНСУ, Энэтхэг, Тайланд, Филиппин зэрэг 5 улсын усан тутаргын нэр хүнд бүхий мэргэжилтэн болон Хятадын Шинжлэх Ухааны Академийн Цэцийн Шинжлэх Ухааны хүрээлэн, Хятадын Усан Тутарга Судалгааны хүрээлэнгийн нэр хүнд бүхий судлаачид урилгаар оролцон, хянагчаар ажилласан юм. Давхар давхар шалгуураар дамжин, “ Хянган аймгийн тутарга” ширхэг том урт, өнгөлөг, зөөлөн бөгөөд амттай зэрэг өвөрмөц онцлогоороо мэргэжилтэн судлаачдын өндөр үнэлгээг хүртсэн аж.

Одоогийн байдлаар, Хянган аймаг нь 78.87 га талбай усан тутарга тариалж байгаа бөгөөд 58 итгэмжлэгдсэн төрөлтэй, нийт ургац хураалт 700 гаруй мянган тонн байж, Өвөр Монголын усан тутаргын үйлдвэрлэлийн гол бүс нутаг болно. Энэ жил Хянган аймаг нь “Хянган аймгийн тутарга” орон нутгийн худалдааны хошгийг ашигласнаар, тус аймгийн 19 тутарга үйлдвэрлэлийн холбоо аж ахуйн нэгж “Хянган аймгийн тутарга” орон нутгийн шошгийг ашиглаж, “Сайн тутарга”-ас “Алдартай тутарга” болох алхаагаа улам түргэтгэж байна.
