Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамнаас 2018 оны 07-р сарын Харилцаа холбооны салбарын эдийн засгийн байдлын талаар 22-ны өдөр танилцуулахдаа, хөдөлгөөнт холбооны өргөн зурвасын хэрэглэгчийн тоо 1 тэрбум 270 саяд хүрч байгаа бол үүнээс 4G хэрэглэгчид 73.9 хувийг нь эзэлсэн байна. 07-р сарын сүүл хүртэл Хятадын холбооны гурван том компанийн гар утасны хэрэглэгчийн нийт тоо 1 тэрбум 520 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.1 хувиар нэмэгдэж, 01-ээс 07-р сарын хооронд 107 сая хэрэглэгч нэмэгдсэн байна.
Үүнээс гадна 07-р сарын сүүл хүртэл Хятадын холбооны гурван том компанийн өргөн зурвасын сүлжээг гэртээ ашиглаж байгаа өрхийн тоо 383 саяд хүрч, 01-ээс 07-р сарын хооронд 34 сая 500 мянган хэрэглэгч нэмэгдсэн байна.
