Хятад-Өмнөд Азийн VI экспо болон 26 дахь удаагийн Хятад улсын Күньмингийн Импорт, экспортын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны төслийн гарын үсэг зурах ёслол 20-нд Күньмин хотноо болсон байна. Уг арга хэмжээгээр 169 хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах төсөлд гарын үсэг зурж, Юньнань мужид 400 гаруй тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ.
Тодруулбал гарын үсэг зурсан нь Юньнань мужийн 12 гол аж ахуй,гол салбар дээр төвлөрч, 39 ногоон эрчим хүчний төсөл, өндөрлөгийн орчин үеийн хөдөө аж ахуйн 29 төсөл, соёл аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын 15 төсөл, дэвшилтэт үйлдвэрлэлийн 14 төсөл, 21 шинэ материаллаг төсөл, 6 биологийн төсөл дээр төвлөрчээ. Хөх мөрний гурвалжин хойг, Жүжян мөрийн гурвалжин хойг болон Гуандүн-Хонг Конг-Макаогийн Их булангийн бүс нь Юньнаньд хөрөнгө оруулж буй гол хүчин болжээ.
Энэхүү удаагийн гарын үсэг зурах үйл ажиллагаагаар хөрөнгө оруулалтын том хэмжээ, зах зээлийн сайн ирээдүйтэй хэд хэдэн төслийг Юньнань мужид хэрэгжихийг дэмжихэд ашигтай бөгөөд цаашдын Юньнань мужийн хөрөнгө оруулалт татахыг дэмжиж, чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд ашигтай билээ.
