
Цөлжилтөөс сэргийлж элсийг засах асуудалд чиглүүлэн, бүх Хятадын УТЗЗ-ний гишүүн Ван Вэньбяо УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулганд “Элсийг засаж ядуурлаас бууруулах”-ыг бүх Хятадын нэгдсэн төлөвлөгөөнд оруулах тухай санал сануулгаа дэвшүүлжээ.
Тэрээр хэлэхдээ, холбогдох материалыг үндэслэвэл, Хятадын элсэрхэг газар амьдарч байгаа ядуу хүндрэлтэй хүн ам бүх Хятадын хөдөө тосгоны ядуу хүндрэлтэй хүн амын гуравны нэг хувийг эзэлж, бүх Хятадын цөлжсөн нутаг дэвсгэр дунд баруун орны нутаг дэвсгэрийн гуравны нэг хувийг эзэлж байна. Үүнээс гадна, цөлжсөн орны олонх нь цөөн тоот үндэстэн төвлөрөн сууж байгаа хил хязгаар орон болно. Ийнхүү цөлжилтөөс сэргийлж элсийг засах нь экологийн төсөл бөгөөд мөн ядуурлаас бууруулах төсөл болно. Эдийн засаг нийгмийн хөгжилтэй холбогдохоор барахгүй улс орны өнө удаан энх тайвантай холбогдох том асуудал болно.
“Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаа нь Хятад улс экологийн бүтээн байгуулалтын суурийг бэхжүүлэх зангилааны хугацаа болно. Мөн ядуурлаас бууруулах чухал цаг үе болно. Бид боломж нөхцөлийг амжиж, ядуу хүндрэлтэй олон түмнийг чинээлэгжүүлэх зорилтод хүч гарган биелүүлэх хэрэгтэй” гэж Ван Вэньбяо гишүүн ярив.
Энэ тухай хоёр бодитой санал дурджээ. Нэг. Цөлжсөн орон нутагт амьдарч байгаа ядуу хүндрэлтэй хүн амыг ядуурлаас бууруулах ажлыг “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний ядуурлаас бууруулах чухал төсөл болговол зохино.
Хоёр. Зургаан улсын зэрэглэлийн “Элсний аж ахуйн жишээ орон”-ыг төлөвлөн бүтээн байгуулахыг хүсэж байна. Даруй Хөвчийн элс, Тэнгэр элс, Бадайн жаран зэрэг зургаан том элсийг улсын элсний аж ахуйн жишээ үзүүлэх оронд оруулан, таван их хөгжлийн ойлголтыг бүх талаар хэрэгжүүлэн, хөгжил мандлын хоёр том үүргийг ижил алхмаар биелүүлэх хэрэгтэй гэжээ.
