Хятадын олон улсын импортын хоёрдугаар экспо 11-р сарын 10-ны өдөр амжилттай өндөрлөлөө. Нээлттэй хамтын ажиллагааны чуулга нь 181 улс орны 3800 гаруй аж ахуйн нэгжийг урьж оролцуулан, Хятад улс болон дэлхийн гүнээ уялдсан, харилцан ашигтай хамтдаа хожсон амьд зураглалыг буй болгосон юм.
Онцгой цаг эриний нөхцөл байдалд импортын экспоны чухал утга учрыг илрүүлж, шинэ эрин үеийн Хятадын гүнзгий өөрчлөлт нээлтээ өргөжүүлэх шийдвэрийг харуулав. Хятад улс дэлхийн улс орнуудтай хамтран 71.13 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээр тохирсон бөгөөд энэ нь анхны экспоноос 23 хувиар нэмэгдсэн байна. Тус экспогоор Хятад болон дэлхийн улс орнуудын 400 гаруй шинэ бүтээгдэхүүн дэлгэгдэж, гар гараасаа хөтлөлцөн сайн сайхан ирээдүйг бүтээн байгуулах цаг эриний дуу хоолойг даянд дуурсгалаа.
Үр ашиг өндөртэй импортын экспо нь Хятадын ард түмний өргөн уужим сэтгэлийг гэрчилсэн. Экспоны үзэсгэлэнгийн ордонд дэлхийн улс орнуудаас ирсэн шилдэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Хятадын зах зээлийн асар их нөөц хүч, хэрэглээний шинэчлэлтийн шаардлага нь тус экспог олон улсын хамтын ажиллагааны гүүр, платформ болгож, Хятадын ард түмний сайхан амьдралын тухай тэмүүлэл, дэлхийн улс орнуудын хөгжилд шинэ боломж хангасан байна.
Тус экспо Хятадын үүрэг хариуцлагыг тодорхойлсон юм. Нэг талт үзэл, протекционизм эхлэхэд Хятад улс импортын хоёрдугаар экспог зохион байгуулж, дэлхийн улс орнуудын зах зээлд хөгжлийн болон хөрөнгө оруулалтын боломж, нэмэгдлийн боломж авчирч, эдийн засгийн даяарчлалыг дэмжин олон тал үзэл, олон улсын хамтын ажиллагааны хамгаалалт боллоо.
Хятадын олон улсын импортын экспоны арилжаа худалдаа нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, харин солилцоо нь соёл ба үзэл ойлголт юм. Импортын экспо бол эдийн засгийн хамтын ажиллагааны тайз бөгөөд үзэл бодол, оюун ухааны чуулган, соёл иргэншлийн солилцооны гүүр. Хун Чяао олон улсын эдийн засгийн форумын үеэр Дэлхийн улс төр, бизнесийн судалгааны нийгэмлэгийн судлаачид хуран чуулж, бизнес эрхлэх орчин, зохиомол оюун ухаан, Дэлхийн худалдааны байгууллагын өөрчлөлт, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах зэрэг асуудлаар нарийн хэлэлцэв. Экспод оролцсон 64 улс орны ордон адил бус соёл иргэншлийг харуулснаар сайн сайхан нөхөрсөг сэтгэлгээг хүмүүсийн сэтгэлд хоногшуулж, үзэсгэлэнт сайхан соёл иргэншлийн зураглалыг харуулж чадлаа.
Хуанпү мөрний эрэг дээрээс алсыг бараалахад хамтын ажиллагаа, хамтын ялалтын давлагаа айсуй. Өөрчлөлт нээлтээ тасалдуулаагүй Хятад улс дэлхийн улс орнуудтай гар гараа хөтлөлцөн хамтдаа урагшилж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын сайн сайхан ирээдүй рүү хамтдаа тэмүүлнэ.
