solongonews
Туркийн бизнесменүүд Хятадын эдийн засгийг идэвхтэй үнэлж байна
2020-12-22 15:35
Туркийн бизнесменүүд Хятадын эдийн засгийг идэвхтэй үнэлж байна

Туркийн Эдийн засгийн гадаад харилцааны зөвлөлийн Турк-Ази Номхон далайн комиссын дарга Мурат Колбаши Хятад улсын эдийн засгийн хөгжлийн тухай урт хугацаанд анхаарал хандуулж ирэн юм. Саяхан тэрээр Хятадын эдийн засгийн өнөөгийн хөгжил байдлын талаар сонсогчидтой санал бодлоо хуваалцав. Одоо та бүхэн Турк дахь Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Янь Вэйгийн ирүүлсэн дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

Колбаши өнгөрсөн зууны ерээд оноос хойш Хятадын эдийн засагт анхаарал хандуулж эхлэв. Компани нь Хятадын Хонконг, Шанхайд төлөөлөгчийн газар ажиллуулснаар тэрээр жил бүр Хятадад айлчилж, зах зээлийн байдлын талаар судалгаа хийж танилцдаг болсон юм. Хятадын эдийн засгийн 2020 оны байдлын талаар Колбаши хэлэхдээ, короновирусийн халдварын нөхцөл байдалд Хятадын эдийн засаг маш их тэсвэр хатуужилтай, уян хатан чанараа илрүүлсэн юм. Халдвараас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг тууштай хэрэгжүүлснээр, Хятадын ажил үйлдвэрлэл түргэн сэргэж эхлэв. Ялангуяа хилээр нэвтрэх үйл явцад хатуу хяналт тавьж, зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдлыг ихээр бууруулан, дотооддоо эдийн засгийн түргэн сэргэлтийг баталгаажуулсан гэв.

"Хятад улс цар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орноо хатуу хяналтад байлгаж, үр дүнтэй ажилласан байна. Тийм учраас эдгээр арга хэмжээ маш зөв гэж би үзэж байна. Бид 2020 оныг эргэж харвал, гуравдугаар улиралд өсөлтөд хүрсэн хоёр орон байна, нэг нь Хятад улс, нөгөө нь Турк юм. "

Тэрээр цааш нь хэлэхдээ, 2020 оны 11-р сард Хятад, Япон, Өмнөд Солонгосыг багтаасан Зүүн Азийн томоохон эдийн засаг болон Австрали, Шинэ Зеланд, Зүүн Өмнөд Азийн орнууд “ Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т (RCEP) гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээр нь дэлхийн 3 тэрбум гаруй хүн амыг хамарч буй бөгөөд эдийн засгийн, худалдааны хэмжээ нь дэлхийн нийт худалдааны 30 орчим хувийг эзэлж, дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсийг бүрдүүлсэн юм. “ Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурж, мөн Хятадын "Бүс ба зам" санаачилга зэрэг бүс нутгийн хамтын ажиллагаа нь дэлхийн эдийн засагт өргөн цар хүрээтэй үр нөлөөг авчирна гэж Колбаши үзэж байна.

"Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн иж бүрэн хэлэлцээрүүд, мөн" Бүс ба зам "санаачилга нь дэлхийн эдийн засгийн хөгжилд нааштай хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна."

Колбаши хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улс олон улсын импортын экспо зохион байгуулж, Хятад руу бүтээгдэхүүн экспортлох гадаадын компаниудыг татах чиглэлээр идэвхтэй арга хэмжээ авч байна. Түүний гэр ахуйн цахилгаан хэрэгслийн компани нь Хятад улсад зах зээлээ идэвхтэй өргөжүүлэхийг хүсэж байна.

"Манай компани гэр ахуйн цахилгаан хэрэгслийн чухал брэнд болсны хувьд дэлхийн 40 оронд бүтээгдэхүүнээ экспортолж байна. Бид Хятадад зах зээлийг идэвхтэй өргөжүүлж, зах зээлд илүү их хувь хэмжээ эзлэхийг хүсэж байна. Бид Хятад улс, Хятадын соёлын талаар илүү сайн ойлгодог бөгөөд Хятадад найз нөхөд олон байгаа учраас энэхүү зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэж байна. "

Ирээдүйн хөгжлийн талаар Колбаши хэлэхдээ, өдгөө Хятадад үйлдвэрлэсэн олон бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд хүмүүсийн талархал хүлээж байна. Зарим нэрт брэндийн бүтээгдэхүүний зонхилох хэсгийг мөн Хятадад үйлдвэрлэж байна. Ийнхүү Хятадын эдийн засгийн ирээдүй дэлхийн эдийн засгийн сэргэлттэй нягт холбоотой юм.

"Хятадын эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжил нь дэлхийн эдийн засагт шууд нөлөөлж байна. Хятадын эдийн засаг дэлхийн нийт эдийн засгийн дийлэнх хувийг эзэлдэг. Тиймээс тасралтгүй хөгжиж буй Хятадын эдийн засаг дэлхийн худалдаа, дэлхийн эдийн засагт ашигтай гэж би үзэж байна."

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл