solongonews
Цусны даралт өндөр хүмүүст тохирох 6 төрлийн хүнсний ногоо
2018-07-24 21:08
6 төрлийн хүнсний ногоо

Зуны улиралд хүмүүсийн хөдөлгөөн ихэсдэг. Ялангуяа цаг агаар халуун болохоор хөлс их гарна. Цусны даралтын хэлбэлзэл ч их болдог. Цусны даралт өндөр хүмүүсийн хувьд халуун зуны улирал гэдэг хэцүү байдаг. Толгой дүүрэх, цээж давчдах, зүрх түгших зэрэг эвгүй байдал гарна. Зуны улирал бол цусны даралт өндөр өвчтөн цус харвалтад амархан нэрвэгддэг хэцүү улирал болно. Тиймээс хичээх хэрэгтэй бөгөөд өдөр тутмын идээ ундаа анхаарах нь зөв юм.

Гашуун өргөст хэмх - Сэрүүн чанартай, гашуун амттай, биеийн халуун болон хийг дарах үйлчилгээтэйгээс гадна түүнд агуулагддаг элемент нь судасны хатуурлаас сэргийлдэг тул цусны даралт өндөрсөхөөс сэргийлж байдаг.

Лянхуагийн үр - Амт нь гашуун бөгөөд зуны улиралд усанд хандалж уух буюу будааны шөл хийж уувал сэтгэл санааг тогтворжуулж зүрхийг амраадаг. Мөн түүнд агуулагддаг элемент нь хүүний биед өөрчлөлт гаргаж, цусны даралтыг бууруулах нөлөө үзүүлэн, цусны даралт өндөр өвчтөн зохих хэмжээгээр идвэл зүрхний цохилтыг сайжруулахаас гадна зүрхний цохилтыг тогтворжуулахад тустай байдаг.

Эрдэнэ шиш - Амт нь чихэрлэг, чанар нь сайн. Эрдэнэ шиш ногоонд агуулагддаг элемент нь цусны даралтыг бууруулдаг. Хоол хийхдээ эрдэнэ шишийн тос хэрэглэвэл сайн байдаг.

Чинцай ногоо - Гашуун амттай, сэрүүн чанартай, сэтгэл санааг тогтворжуулах, элэг цэвэрлэж халууныг туух, цусны халууныг дарах үйлчилгээтэй. Мөн ходоодны үйл ажиллагааг сайжруулж, цус төлжүүлэх, гэдэс цэвэрлэж, өтгөн хатахаас сэргийлэх, амьсгалыг уужуу болгож ханиад хүрэхээс сэргийлэх, хор тайлж уушги цэвэрлэдэг. Үүнээс гадна цусны урсгалд тохиож мэдэх саатлыг багасган цусны даралтыг бууруулдаг аж.

 

Хар мөөг - Хар мөөг нь шууд цусны даралтыг бууруулах нөлөө байхгүй, харин судасны гүйдлийг сайжруулж цусны даралтыг бууруулахад үйлчилдэг байна. Зуны халуунд цусны даралт өндөр хүмүүс хар мөөгийг үргэлж идэж байвал судас цэвэрлэхээс гадна эрүүл мэндэд тустай байдаг.

 

Ногоон буурцаг - Хүний биеийн халууныг дарж хорыг тайлах үйлчилгээтэй. Зуны улиралд үргэлж идвэл таван цулыг зохицуулдаг. Ногоон буурцаг нь мөн цусны даралтыг бууруулж, цусан дахь өөх ихсэхээс сэргийлдэг байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл