solongonews
Хятадын дотоод эрэлт хэрэгцээ огцом өсөж байна
2020-11-12 16:07
Хятадын дотоод эрэлт хэрэгцээ огцом өсөж байна

Даян дэлхийд Ковид-19 цар тахал дэлгэрч, олон улсын эдийн засагт ноцтойгоор нөлөөлж, ялангуяа гуанз ресторан, зочид буудал, агаарын тээвэр зэрэг уламжлалт эдийн засагт маш их хохирол учруулж байгааг олон бүгд сайн мэдэж байна. Харин үүний эсрэгээр цахим худалдаа, онлайн худалдааны цар хүрээ нь улмаар тэлсээр байна. Жил бүрийн 11-р сарын 11-ний цахим худалдааны баярын үеэр борлуулалт огцом өсдөг ба энэ жил Импортын III экспо тохиосны улмаар онлайн импортын хэрэглээ ч маш ихээр өссөнийг олон бүгд андахгүй байхаа.

Өнөөгийн дэлхий ертөнцийн шинэ нөхцөл байдал, шинэ шаардлагад дасан зохицохын тулд Хятад улс дотоодын “том эргэлт” болон улсын дотоод гадаад “хос эргэлт”-ыг уялдуулах хөгжлийн шинэ хэв маягийг бий болгохыг дэвшүүлсэн юм. Энэ жилийн Импортын III экспо ба цахим худалдааны "Хос 11" онлайн худалдааны баярын үеэр хилийн чанад дахь брэндүүдын борлуулалт огцом өсөж, импортын хэрэглээ ч шинэ өсөлтөд хүрчээ.

"Дэлхийн хамгийн том худалдааны арга хэмжээ" гэж нэрлэгдэж байгаа “Хос 11” баярын үеэр, гадаадын 25000 худалдаачин Tmall платформ дээр борлуулалтын үйл ажиллагаанд оролцсон бөгөөд 2600 гаруй шинэ брэнд, 1.2 сая импортын шинэ бүтээгдэхүүн Tmall International-ээр дамжуулан анх удаа “Хос 11”-ийн хямдралтай боруулалтад оролцжээ. Мэдээллийн эх сурвалжаас үзвэл 11-р сарын 01-ээс 11-ний өдрийн 12 цагийн хооронд Tmall олон улсын импортын барааны ханган нийлүүлэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 47.3 хувиар өссөн бөгөөд үүнээс 180 гаруй гадаадын брэндийн наймаа тохиролцсон хэмжээ 10 сая юаньд хүрч, гадаадын 810 гаруй брэндийн наймаа тохиролцсон хэмжээ нэг сая юаньд хүрсэн байна.

Салбарын мэргэжлийн хүний танилцуулснаас үзвэл, Руандын кофе, Чех улсын шилэн бүтээгдэхүүн, Дубайн ингэний сүү зэрэг  тансаг бүтээгдэхүүнүүд бүгд их өгөгдлийн хүчээр Хятадын хэрэглэгчдийн халаасанд хүрч чадсан байна.

JD платформ дээрх өгөгдлүүдээс харахад “Хос 11” баярын үеэр 100 гаруй улс орон, бүс нутгаас 500 мянга гаруй импортын бүтээгдэхүүн JD International-р дамжин Хятадад орж ирсэн бөгөөд дэлхийн шилдэг 10 тансаг зэрэглэлийн брэндүүд “Хос 11” баярын үеэр шинэ бүтээгдэхүүний худалдааны анхны борлуулалтаа хийсэн буюу энэ нь мөн ч дэлхийн онцгой нүүдэл болсон юм байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар “Хос 11” баяр нь Хятадын хэрэглээний салбарт гарч буй шинэ чиг хандлагыг тусгасан бөгөөд хэрэглээний шат өгсөлтийг бий болголоо гэсэн байна.

2020 оны “Хос 11” баяр үргэлжилж байна. Өнөөдөр "худалдан авагчид" хамтдаа бизнесийн шинэ амжилтыг бий болгоно гэж төсөөлж байна. Цар тахлын дараах эрин үед Хятадад “Хос 11” баярын үнэ цэнэ нь зөвхөн тоон дээр төдийгүй Хятад болон дэлхийн эдийн засагт оруулсан өсөлтийн эрч хүчтэй холбоотой юм. 

Найруулагч: т.б
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл