








Х
Хүса үндэстний тосгон нь газар зүйн өвөрмөц байршил, үзэсгэлэнт сайхан байгаль, үндэстний баялаг өв соёл, нутгийн онцгой бүтээгдэхүүний нөөцөөрөө "Хятадын хамгийн үзэсгэлэнтэй тосгон", "Үндэстний урлагийн өлгий" гэх сайхан нэрийдэлтэй аж.
Баопин тосгон нь нийт 515 өрхийн 2486 хүн ам, 6333 мү /1га=15мү/ тариалангийн талбайтай бөгөөд ой модны талбай 15.743 мянган мү /1га=15мү/ байж, 2021 онд тосгоны эдийн засгийн хамтын орлого 93.6 мянган юаньд хүрч байлаа.
Тосгоны хамтын эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд 2017 оны 01-р сарын 20-ны өдөр “Лүнчуань хошууны Бао Ян тарьж ургуулах тусгай хоршоо”-г байгуулсан бөгөөд “Намын бүтээн байгуулалт+хоршоо+цахим худалдаа+тариалагч” хөгжлийн хэв загвараар ажиллуулж, "ACHANGXIAOGE” брэндийг бүртгүүлжээ. Тэрчлэн цахим худалдааны платформд хамруулж, хөдөө аж ахуй ба аялал жуулчлалыг нэгтгэсэн аж үйлдвэрийн төслийг хэрэгжүүлсэн байна. Тус төсөл нь гол төлөв хөдөө орон нутгийн аялал жуулчлал (Хөдөө тосгоны аж амьдралыг туршин мэдрэх, тутаргын тарианд загас барих), Хүса аялал жуулчлалын бүтээгдэхүүн (Хүса хутга, мөнгөн эдлэл, Хүса жижиг зөөлөн цагаан будаа, рапсын тос, Хүса улаан киви гэх мэт) ба худалдаа, гэр бүлийн жуулчны баазыг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагааг өрнүүлжээ.
2018 онд хөдөө аж ахуй ба аялал жуулчлалыг нэгтгэн, усан тутаргын тарианд загас үржүүлэх төслийг хэрэгжүүлснээр тосгоны хамтын орлого 16.5 мянган юаньд хүрч, ядуу буурай амьдралтай өрхийн бүртгэлтэй өрх бүрийн дундаж орлого 300 гаруй юаниар нэмэгдсэн байна. 2019 онд "үзэсгэлэнт өнгөт усан тутарга" төслийг хэрэгжүүлснээр ядуу буурай амьдралтай өрхийн бүртгэлтэй өрх бүрийн дундаж орлого мөн 300 гаруй юаниар нэмэгджээ. 2020 онд хошууны Намын хорооны таатай нөхцөл боломжид суурилж, Хятадын хамгийн сайхан тосгоныг бүтээн байгуулах ажлыг түргэтгэхтэй холбогдуулан хөдөө аж ахуй ба аялал жуулчлалыг нэгтгэсэн аж үйлдвэрийн төслийг эрчимтэй хөгжүүлсэн байна. Үүнчлэн "рапс цэцгийн" төслийн хэрэгжилтийн цар хүрээг өргөтгөснөөр152 мянган юанийн ашиг олж, хошууны гуравдагч аж үйлдвэрийг 3 сая гаруй юанийн ашиг орлогод хүргэсэн үр дүнд хүрчээ.
2021 онд БНХАУ-ын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан "БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд бэлэг барих" анхны үзэсгэлэнт өнгөт усан тутаргын аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлснээр тус төслийн орлого 113 мянган юаньд хүрч, хошууны гуравдагч аж үйлдвэрийг 1.5 сая гаруй юанийн ашиг орлогод хүргэсэн үр дүнд хүрчээ.





Үндэсний биет бус соёлын өв залгамжлагч Шян Лаосайгийн урласан Хүса хутга
Хөрөнгө оруулалт ба хүн хүчийг бэлдэж, тутаргын тарианд загас үржүүлэх, үзэсгэлэнт өнгөт усан тутарга, хөдөө орон нутгийн аялал жуулчлал зэрэг аялал жуулчлалын бүсийн төслийг сайтар өрнүүлж, Хүсагийн орон сууцны онцлог бүхий гэр бүлийн фермийг бүтээн байгуулан ажиллана. Үзэсгэлэнт өнгөт усан тутаргаар хүмүүсийн анхаарлыг татаж, гэр бүлийн фермийг сайтар хөгжүүлэх төдийгүй Хүсагийн тусгай хоол, цагаан будааны гоймон, туулайн бөөртэй чанасан тахиа, шарсан галуу зэрэг орон нутгийн онцгой бүтээгдэхүүнийг таниулна.
Тэрчлэн хөдөө аж ахуйн онц бүтээгдэхүүний зах зээл ба стандартчилсан супермаркет, цахим худалдааны платформыг байгуулан хошууны Хүса хутга, мөнгөн эдлэл, киви, галуу, рапс, цагаан будааны дарс, папайя болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг иж бүрэн борлуулж, тариаланчдыг орлогыг нэмэгдүүлэн ядуурлаас гаргаж, Хүса орон нутгийн аялал жуулчлалыг брэнд болгон хөгжүүлэх болно.
