solongonews
Ли Кэчяны шарилыг 11 дүгээр сарын 02-нд чандарлана
2023-10-31 16:16
Ли Кэчяны шарилыг 11 дүгээр сарын 02-нд чандарлана

    ХКН-ын шилдэг гишүүн, цаг хугацааны шалгуурыг туулсан үнэнч коммунист, үгээгүй ангийн гарамгай хувьсгалч, улс төрч, нам төрийн гарамгай зүтгэлтэн, ХКН-ын 17, 18, 19 дэх удаагийн Төв хорооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд асан нөхөр Ли Кэчяны шарилыг 11 дүгээр сарын 02-нд Бээжинд чандарлана.

Шарилыг 10 дугаар сарын 27-нд тусгай нислэгээр Шанхайгаас Бээжинд авчирчээ.

11 дүгээр сарын 02-нд нийслэлийн Тянь Ань Мэнь талбай, Шиньхуа хаалга, АИХ-ын ордон, ГХЯ, муж, өөртөө засах орон, шууд харьяа хотуудын намын хороо, захиргааны байгаа газар, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, хилийн боомтууд, гадаадад хандуулсан агаарын болон далайн боомтууд, Хятадаас гадаадад суугаа Элчин сайдын яамд далбаагаа хагас бөхийлгөн эмгэнэл илэрхийлж, нөхөр Ли Кэчян агсныг гашуудан дурсах болно.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл