solongonews
Шанхайн кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарав
2018-06-25 17:28
Шанхайн кино наадамд Монгол кино шилдгийн шилдгээр шалгарав

24-нд, Шанхайн олон улсын XXI  кино наадмын дээд шагнал болох "Жиньжүе" шагналыг гардуулах ёслол боллоо. Тус  наадамд Монгол, Швейцарийн хамтарсан "Out of paradise" кино шилдгийн шилдгээр  шалгарч, Жиньжүе шагналын эзэн боллоо. Киноны агуулгыг анхны хүүхдээ хүлээж  байсан малчин хосын түүхээс сэдэвлэсэн байна. 

Энэ удаагийн Шанхайн олон  улсын кино наадамд дэлхийн 108 улс орон, бүс нутгийн 3447 кино оролцсон нь  өнгөрсөн оныхоос илэрхий нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ удаагийн кино наадмын Жиньжүе шагналын эцсийн шалгаруулалтад 13 кино шалгаран  оролцжээ. 

Сүүлийн жилүүдэд Шанхайн олон улсын кино наадам "Нэг бүс нэг  зам" хамтын ажиллагаа өрнүүлж, "олон улсын буухиа" механизмыг эхлүүлэн, олон  улсын кино наадамд солилцоо, суртал ухуулгын ажлыг эрчимжүүлж, гадаад  орнуудтай олон төрлийн солилцооны ажлыг өрнүүлснээр, тус наадмын нөлөөг улам  нэмэгдүүлсэн юм. 

Шанхайн олон улсын кино фестивалийн төвийн захирал Фү  Вэньшя: Саяхан Шанхайн олон улсын кино наадам Олон улсын киноны продюсерын  нийгэмлэгийн шинээр байгуулсан Кино наадмын зөвлөлийн анхны гишүүн болсон нь  олон улсын байгууллагад үг хэлэх эрхийг ихэд дээшлүүллээ хэмээн ярьж  байлаа.  Ренчинсоо

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл