


Дөрөв хоног үргэлжилсэн 15 дахь удаагийн Хятад-АСЕАН-ын экспо болон 15 дахь удаагийн Хятад-АСЕАН-ын худалдаа, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт 09-р сарын 15-ны өдөр Хятадын Гуанси мужийн Наньнин хотын Олон улсын үзэсгэлэнгийн ордноо амжилттай өндөрлөж, хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд холбогдох дарга удирдлагаас гадна Хятад-АСЕАН-ын 10 улс болон 83 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 106 сэтгүүлч оролцсон байна.
Дөрөв хоногийн үйл ажиллагаагаар 15 дахь удаагийн Хятад-АСЕАН-ын экспо чухал үр дүнд хүрчээ. Үүнд:
Нэг. Экспоны үеэр Олон улсын удирдагчид дээд түвшний уулзалт хийж, нийтлэг ойлголтод хүрэв. Хятад-АСЕАН-ын 10 улсын удирдах хүмүүс болон төрийн тэргүүн нар оролцсоноос гадна Сингапур, Малайз, Индонез, Филиппин, Тайланд зэрэг улс орны сайдын зэрэг улс орны төлөөлөгчдийн баг, АСЕАН-ын орлогч нарийн бичгийн дарга, 122 АСЕАН-ын хийгээд түүнээс гаднах сайдын зэрэглэлийн хүмүүс оролцон байна.

Хоёр. Хятад-АСЕАН-ын чөлөөт худалдааны паркийн хөгжлийг шинэ гараанд гаргаж, амжилтад хүрч чаджээ.
Гурав. Эдийн засаг худалдааны үйл ажиллагаа бодитой үр дүнд хүрсэн. Экспоны үеэр АСЕАН-ын 8 улс тусгай үзэсгэлэнгийн ордон гаргаж, 2780 аж ахуйн нэгж оролцсон бол 91 удаагийн эдийн засаг худалдааг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ улсын танилцуулах хурал, Хятад-АСЕАН-ын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны дугуй ширээний хурал зэрэг үйл ажиллагаагаар аж ахуй хоорондын хамтын ажиллагааг ахиулсан байна.
Дөрөв. Олон улс хоорондын аж үйлдвэр, эрчим хүчний хамтын ажиллагааг ахиулав.
Тав. Бүс нутгийн хоорондын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлснээр шинэ шатанд гаргасан байна.
Зургаа. Олон салбар дахь харилцаа ажил хэрэгч амжилтад хүрсэн.
Долоо. Үйлчилгээний түвшин шинэ шатанд хүрсэн.
Найм. Хятад-АСЕАН-ын худалдааны салбарын харилцааг илүү ахиулсны зэрэгцээ олон талын анхааралд хүрч, үр нөлөөг нь өргөжүүлсэн.
171 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 1570 сэтгүүлч тус экспод оролцож мэдээлэв. Гадаадын хэвлэл мэдээллийнхэн Хятад-АСЕАН-ын чөлөөт худалдааны парк, “Бүс ба зам” дагуух эдийн засгийн давуу тал, худалдааны алтан боломжийг мэдээлсэн. Түүнчлэн энэ удаагийн гол сэдэвт улс болсон Камбож улсын NICE TV нь шууд нэвтрүүлэг хийсэн нь АСЕАН-ын экспог анх удаагаа хил дамнан мэдээлсэн болно.
16 дахь удаагийн АСЕАН-ын экспог 2019 оны 09-р сарын 20-оос 23-ны өдрүүдэд Наньнин хотноо зохион байгуулах болсныг хурлаар шийдсэн байна. Индонез нь 16 дахь удаагийн АСЕАН-ын экспоны гол улс болж, мөн эспоны үеэр 16 дахь удаагийн Хятад-АСЕАН-ын худалдаа, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах болно.
