Америкийн Жонс Хопкинс их сургуулийн 29-ний өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, дэлхийд шинэ төрлийн коронавирусийн халдвараар оношлогдсон тохиолдол 700 мянгаас давжээ.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Америкийн Зүүн бүс нутгийн цагаар 29-ний өдрийн 15:00 цагийн байдлаар дэлхийд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол 710918 хүрч, нас барсан өвчтөний тоо 33509 хүрчээ.
Тоо баримтаас үзвэл, Америкт өнөөгийн байдлаар, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол хамгийн олон, 135499 хүрчээ. Италид нас барсан хүний тоогоор хамгийн олон 10779 хүрчээ.
Тус их сургуулийн шинэ төрлийн коронавирусийн халдварын судалгааны төслөөс олон орон бүс нутгийн халдварын байдлын тухай тайланг үндэслэн эдгээр тоо баримтуудыг гаргасан юм.
