solongonews
Нөхөр тань утсаа авахгүй бол яах вэ?
2015-12-28 18:21
Яг ийм тохиолдолд хамгийн түрүүнд хамгийн эерэг бодлуудаар өөрийгөө цэнэглээрэй. Үгүй бол элдэв хардлага дагуулсан хар бодлууд эрээлжилж, нэг л мэдэхэд болоогүйг болгоод, үүсээгүйг үүсгээд ургуулан бодох “чадвар”-ынхаа боол нь болох болно.
Хань чинь утсаа авахгүй удаад байна уу. Залгатал “Холбогдох боломжгүй” гэсэн хариу харилцуураас авав уу. Толгойд тань түмэн бодол ээдэж, хаана хэнтэй юу хийж яваа юм бол гэсэн зовиур шаналгаа салахгүй байна уу. 
 
Яг ийм тохиолдолд хамгийн түрүүнд хамгийн эерэг бодлуудаар өөрийгөө цэнэглээрэй. Үгүй бол элдэв хардлага дагуулсан хар бодлууд эрээлжилж, нэг л мэдэхэд болоогүйг болгоод, үүсээгүйг үүсгээд ургуулан бодох “чадвар”-ынхаа боол нь болох болно. 
 
Ийнхүү буруу бодол тээсээр байвал нөхрөө гомдоож ч мэдэх юм шүү. Нүдээр үзэж, гараар бариагүй л бол сэтгэл дэх элдэв бодолдоо бүү үнэмш. Та хайртдаа итгэдэг, гэр орон тань хайрын диваажин хэвээрээ байгаа эсэхээ өөрөөсөө бас нэг асуугаад үз. 
Хэчнээн хэцүү байсан ч бүхнийг хамт ялан дийлнэ гэсэн хайрын тангаргаа бас эргэн сана. 
 
Аливаад хүлээцтэй нь ялж, зөөлөн нь хатуугаа иддэг хорвоод хүлээцтэй, итгэлтэй хүн л асуудлыг шийдэж чадна. Уурлаж, уцаарлаад, уйлж дуулаад юу ч өөрчлөгдөхгүй. Харин өөрөө өөрийгөө амар амгалан, гоо үзэсгэлэнтэй, сэтгэл хангалуун, итгэл төгс байлгаж чадвал та бүхнийг ялж чадна. Хайраараа 
 
Ханилсан ханьдаа үргэлж итгээрэй. 
Та өөртөө болон ханьдаа итгэх итгэлээ бат бэх байлгаж чадвал ямар ч асуудлыг уур бухимдлаар биш ухаанаараа шийдэж чадна. 
 
Монголхатагтай 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл