solongonews
Хятадад 125 тохиолдол бүртгэгдэв
2021-08-09 10:09
Хятадад 125 тохиолдол бүртгэгдэв.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 08-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 125 босон байна гэж нийтэлсэн байна. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 31 (Үүнд Шанхай хотод 8, Гуандүн мужид 8, Юүньнань мужид 8, Бээжин хотод 3, Өвөр Монголд 1, Жэжян мужид 1,Сычуань мужид 1, Шаньши мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод нийт 94 өвчний тохиолдол бүртгэгджээ. (Үүнд Хэнань мужид 41, Жянсү мужид 38, Хүнань мужид 12, Хүбэй мужид 3 өвчний тохиолдол бүртгэгджээ.) Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол байхгүй.

08-р сарын 08-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1603 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 49 бүртгэгджээ) байна. Нийт 87587 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 93826 болж, сэжигтэй тохиолдол 1 байна. Нийт ойр хавьталтай 1127361 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 48314 байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл