
Асарын бүрэн бүтнээрээ хадгалагдаж, тагт суурийн хэсэг нь эвдэрч цуурсан байна. Энэхүү асар Хөххотод өнөөг хүртэл хадаглагдаж байгаа цорын гагц манлай одны асар болно.
Манлай одны асар нь тоосго чулуун бүтэцтэй. Доороос дээш асрын суурь, асрын бие, асрын орой гэсэн гурван хэсгээс бүрджээ. Хөх чулуугаар өрж барьсан тагт суурин дээр байгуулсан байна. Асрын суурийн өндөр нь 3.5 метр, хоёр давхар шат маягаар дээш хумьж, хөх чулуугаар өрж барьсан. Асрын бие нь бөөрөнхий багана хэлбэртэй, өндөр нь 2.4 метр, хүрээний урт нь 7.85 метр, хөх тоосгоор өрсөн, асрын биеийн ар талд үүдтэй. Асрын оройн өндөр нь 1.5 метр, шоролжин хэлбэртэй, мөн хөх тоосгоор өрж барьсан байна. Оройн хэсэгт шатааж хийсэн бөмбгөн бие хэлбэр бүхий чимэглэлтэй. Асарт манлай одны эзний хөргийг тахиж, ханан дээр нь хүн, луу, бар зэргийг зурагласан байна.
