
Хятад улсын Спортын ерөнхий товчооны шатар хөзрийн үйл ажиллагааны хамааралтын төвийн зөвшөөрлийн дагуу 05 дугаар сарын 16-ны өдөр олон улсын оюуны спортын холбооноос санаачлан, Хэбэй мужийн спортын товчоо, Хэншүй хотын Ардын Засгийн газраас хамтран зохион байгуулсан анхдугаар удаагийн Олон улсын оюуны спортын холбооны дэлхийн мастерын манлай шалгаруулах тэмцээний олон улсын даамны аварга шалгаруулах тэмцээнд Өвөр Монгол орны Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Сая шалгарч дэлхийн аварга болжээ.
Сүүлийн жилүүдэд зуун буудалт даамны улсын тэмцээн, цаашилбал олон улсын тэмцээнд Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Алтанхуар, Сая эгч дүү хоёр үргэлж харагдах болсон байна. Тал нутгийн эгч дүүс олон жилийн шаргуу оюуны хөдөлмөрөөр дэлхийн зуун буудалт даамны дэвжээнд нэрээ өргөж явна.
1999 онд төрсөн Сая 8 наснаасаа эхлэн зуун буудалт даам сурч, 2008 онд зуун буудалт даамны Улсын хүүхэд багачуудын багт оржээ. 2011 онд болсон Хятад улсын залуучуудын зуун буудалт даамны аварга шалгаруулах тэмцээнд манлайлсан байна.
