
Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс "Ковид-19" халдварт өвчнөөс шуурхай хүргэлтийн болон шуудангийн ажилчин нарын эрүүл мэндийг хамгаалах удирдамж"-ийг 11-р сарын 10-нд нийтэлж, шуурхай хүргэлт болон шуудангийн ажилчин нарт сэргийлэлтийн талаар тодорхой зааварчилгаа өгч, ажилд гарахаас өмнөх урьдчилан хамгаалалтын бэлтгэл, хуваарилалт, түгээлтийн холбоосуудад шуурхай хүргэлтийн болон шуудангийн ажилчинд эрүүл мэндийн зааварчилга өгчээ.
Удирдамжид хоол хүргэлтийн болон түргэн шуурхай хүргэлтийн ажилчид халуурах, хуурай ханиалгах, ядрах, хамар битүүрэх, хамар гоожих, хоолой өвдөх, гүйлгэх зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл тухайн нэгжид санаачилгатай хандаж, эмнэлгийн тусламж авах ёстойг тодорхой заасан байдаг. Ажил эхлэхийн өмнө амны хаалт, бээлий, ариутгалын бодис болон халдвараас урьдчилан сэргийлэх бусад хэрэгслийг ажилчдын тоогоор хуваарилж, 4-6 цаг тутамд солих давтамжтайгаар тарааж байх ёстойг сануулав.
