solongonews
Хүний ой тогтоолт харилцан адилгүй байдаг
2016-07-11 22:58
Ой тогтоол бол мэдээллийг хадгалах, санах, эргэн дурсах мөн туршлага явуулах чадвартай организм юм.

Ой тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох таних процессуудыг хэлнэ. Ой тогтоол бол мэдээллийг хадгалах, санах, эргэн дурсах мөн туршлага явуулах чадвартай организм юм. Хүний уураг тархины бас нэгэн гайхамшигт чанар бол бодит ертөнцийн мэдээлэл, өнгөрсөн туршлага, бодол, үйл явдал, мэдлэг чадвараа оюун ухаандаа тогтоон бататгах, үлдээн хадгалах сэргээн санах, таних, санаандаа буулгах, төсөөлөх, дүрслэн бодох явдал юм. Сэтгэцийн энэхүү нарийн процесс бүхий тусгалын нэгэн хэлбэр нь ой юм. Мэдлэг дадал чадвар эзэмших, түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцөлийг ой тогтоолт бүрдүүлнэ.


Хүний ой тогтоолт харилцан адилгүй байдаг. Жишээ дурдвал,  Юлий Цезарь, Александр Македонский нар өөрийнхөө 30 мянган цэргийн нүүр царай төдийгүй нэр, овгийг нь мэддэг байсныг түүхчид нотолдог. Академик А.Ф.Иоффе логарифмын бүх хүснэгтийг цээжээр мэддэг байсан.
Алдарт шатарчин, дэлхийн аварга Алехин 30-40 хүнтэй далдаас халз нүүж, тэдний нүүдэл бүрийг тархиндаа хадгалан тоглож,  олон түмнийг бишрүүлж байжээ.
Алдарт хөгжмийн зохиолч Л.Бетховен сонсголгүй болсныхoo дараа хэд хэдэн симфони бичиж, Оросын жүжигчин Остужев дүлийрсэн ч тайзаа орхилгүй харилцах жүжигчдийнхээ бүх үгийг цээжлэн тоглож байсан зэрэг гайхамшигтай ойтой олон алдарт хүмүүсийг дурдаж болно.
Гэтэл Лев Толстой өөрийнхөө бичсэн “Дайн ба энх” зохиолынхоо хэсгийг огт мартчихаад хүний зохиол мэтээр амтархан сонсч байжээ. Ургамал судлалын хаан гэж алдаршсан Карл Линней амьдралынхаа сүүлийн жилүүдэд өөрийнхөө бичсэн ажлыг уншаад “Ёстой гайхамшиг, хэрэв би энийг бичсэн бол” гэж уулга алдаж байсан гэдэг.
Зураглаач Д.Баттулга найз нөхдийнхөө машин, утасны дугаарыг бүгдийг цээжээр хэлдэг байсан хэрнээ шүлэг, дууны үг тогтоохдоо муухан. Гэтэл төрийн шагналт, яруу найрагч Н.Нямдоржөөрийнхөө бичсэн шүлэг, найраглалыг хэдийд ч

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Урлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл