
Хятадад 10 гаруй жил амьдарч, Хятадын соёлыг мэдэрч, Хятадын хөгжлийн гэрч болсон Англи хүн Габриэл Корсетти : "Хятад бол маш сонирхолтой газар нутаг”!
Тэрээр:
Миний хувьд Хятад бол өөр улс биш, тэс өөр ертөнц юм.
Анх Хятадад ирээд их том, их сонирхолтой сэтгэгдэл төрсөн.
Намайг Жишян гэдэг. Би Их Британиас ирсэн.
Хятадад ирээд 10 гаруй жил болж байна.
Одоо Европын байгаль орчны нийгэмлэгт ажилладаг.
Миний ажил голчлон байгаль орчныг хамгаалахтв хууль, тогтоомжтой холбоотой.
EPA бол Британий байгаль орчны агентлаг юм.
Бээжинд төлөөлөгчийн газартай.
Одоо бид Хятадын Экологи, байгаль орчны яамтай тодорхой хэмжээний хамтын ажиллагаатай байгаа юм.
"Бүс ба зам"-ын орнуудад төсөл хэрэгжүүлдэг Хятадын зарим санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллана.
Бид тэдэнд байгаль орчныг хамгаалах тухайд бага зэрэг сургалт явуулна.
Анх 2004 онд шиг санагдаж байа, Хятадад ирсэн юм.
Тэр үед би аав, ээжтэйгээ Хятадад зугаалж ирж байлаа.
Тэр жил 21 настай байсан.
Аав, ээж хоёр эргэж нутаг буцсан.
Харин би үлдэж Чунчин руу явлаа.
ахлах сургуульд англи хэлний багш болсон.
Би тэнд хэсэг хугацаанд багшилсан.
Тэр сургууль нь жижиг сууринд байдаг.
Үнэндээ нөхцөл нь илүү хэцүү байсан л даа.
Гэхдээ би үүнийг адал явдал гэж үздэг байлаа.
Миний одоогийн Жишян гэдэг хятад нэрийг Шавь нар маань надад өгсөн юм.
2008 онд БНХАУ-д магистрт суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад
Хятадад дахин ирсэн билээ.
Тэр үед Бээжингийн олимпын наадам дөнгөж хаалтаа хийсэн байв.
Бээжин рүү дахин буцаад, 2004 оноос хойш их өөрчлөгдсөнийг нь би мэдсэн.
Олон шинэ барилгууд баригдаж,2004 онтой харьцуулахад дугуйчид цөөхөн болжээ.
Машин жолооддог хүмүүс илүү олон болсон,Би Хятадад янз бүрийн ажил хийж байлаа.
Сэтгүүлийн редактораас сайтын ерөнхий редактор зэрэг.
Одоо Европын байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн ажил хийж байна.
Байгаль орчныг хамгаалах тал дээр Миний бодлоор Хятадын агаар, уур амьсгал,ус, хөрсний бохирдол...Сүүлийн хэдэн жилийн хугацаанд мэдэгдэхүйц сайжирсан байна.
Анх Бээжинд ирж байснаа санаж байна
Агаарын чанар үнэхээр муу байсан
Зуны улиралд усны муухай үнэрийг мэдрэхээр хэцүү байдаг
Одоо агаарын чанар хамаагүй дээр болсон
Хэдийгээр төгс биш ч гэсэн, мэдэгдэхүйц сайжирсан
Түүнээс гадна, сүүлийн жилүүдэд Бээжинд бохирдсон ус, гол горхи тийм ч олныг харсангүй.
Хятадад олон жил амьдраад бараг Хятадын хөгжлийн гэрч болсон л даа.
Надад хамгийн их сэтгэгдэл төрүүлж байгаа зүйл бол замын хөдөлгөөн юм.
Үүнд авто зам, төмөр зам багтаж байна.
Маш сайн засварласан.
Анх Хятадад ирэхэд, Хятадын шинэ жилээр найзынхаа төрсөн нутаг руу явж билээ.
Түүний төрөлх нутаг Гуйжөүд байдаг.
Би түүнийг болон ээжийг нь санаж байна.
Тэр үед тэд намайг маш буйд бөглүү Хмонг тосгонд аваачсан.
Тухайн үед тэр тосгонд зам байгаагүй л дээ.
Тэнд очихын тулд буугаад хагас цаг алхаж очсон.
Хятадын хамгийн алслагдсан хэсэг ч гэсэн одоо үндсэндээ зам барьсан байна.
Би Хятадын амьдралд аажмаар дурласан.
Бас хятад шатар тоглож сурсан.
Хятад жолооны үнэмлэх авсан.
заримдаа машин түрээслээд, найзуудтайгаа Бээжингийн зах руу машинаар явж зугаалдаг.
Би бас Хятадын шөнийн амьдралд дуртай.
Одоо би Англи руу буцах юм бол Тэндхийн амьдрал надад жаахан уйтгартай санагдах байх.
Хятад улс их сонин нууцгай газар нутаг юм.
Хятадад би маш сайн байна.

