solongonews
Хятад улс дижиталыг хөгжлийн хөдөлгөгч хүч болгож байна
2023-07-17 10:57
Хятад улс дижиталыг хөгжлийн хөдөлгөгч хүч болгож байна.

2023 оны дэлхийн дижитал эдийн засгийн бага хурлын гол форум нь "Дижиталд суурилсан хөгжил, ухаалаг чадавхаар ирээдүйг удирдана" уриан дор дотоод гадаадын зочид төлөөлөгчид санал бодлоо солилцож, нийтлэг ойлголтод хүрч, дижитал эдийн засгийн салбар дахь инновацын уялдаа холбоо, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа хийгээд олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, дэлхийн дижитал эдийн засгийн хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход хувь нэмэр оруулсан байна.

Бээжин хотын орлогч дарга Жин Вэй хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд Бээжин хот нээлттэй, хүртээмжтэй хийгээд дэлхийн хамтын ажиллагааны үзэл баримтлалаар дижитал Хятадын стратегийг гүнзгий тууштай хэрэгжүүлж, дижитал эдийн засгийн хууль тогтоомжийн зохицуулалтыг бэхжүүлж, дэлхийн дижитал эдийн засгийн жишиг хотыг байгуулж, мянган жилийн түүхтэй эртний нийслэл хотыг эрч хүчээр сэлбэн илүү цэцэглэн хөгжүүлэх болно" гэжээ.

Дээрх форумын үеэр Хятадын Мэдээлэл, харилцаа холбоо технологийн академийн захирал Юй Шяохүй "Дэлхийн дижитал эдийн засгийн цагаан ном (2023)"-ыг нийтлэв. Уг цагаан номд, 2022 онд Америк, Хятад, Герман, Япон, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн гол таван орны дижитал эдийн засгийн ерөнхий хэмжээ 31 их наяд ам.доллар болж, Хятадын дижитал эдийн засгийн цар хүрээ 50.2 их наяд юаньд (6.93 орчим их наяд ам.доллар) хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.3 хувиар өссөн байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл