"Тайлан"-д Хятад улс инновацийн чиглэлээр ахиц гаргаж байгааг онцлон тэмдэглэж, инновацийг дэмжих засгийн газрын шийдвэр гаргах, урамшуулах арга хэмжээний ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
"Тайлан"-д цар тахлын дэгдэлтийн асар их нөлөөгөөр 2020 онд олон улс орон, бүс нутгийн засгийн газар, аж ахуйн нэгжүүд инновацид оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, технологийн гарц, судалгаа, шинжилгээний ажлын зардал, оюуны өмчийн хэрэглээ, венчур капиталын гүйлгээ зэрэг инновацийн үзүүлэлтүүд үргэлжлэн өсч, хүчтэй уян хатан чанарыг харуулсан.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлын хувьд дэлхийн хамгийн өндөр судалгаа, шинжилгээний зардал гаргасан компаниудын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өсч, судалгаа, шинжилгээний зардал их шаардсан компаниудын бараг 60 хувь нь жилийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн байна. Венчур хөрөнгө оруулалтын гүйлгээний талд, дэлхийн венчур хөрөнгө оруулалтын гүйлгээ жилийн өмнөхөөс 5.8 хувиар өсч, сүүлийн 10 жилийн дундаж өсөлтийн хурдаас давсан байна.
"Тайлан" -д дурдсанаар Швейцарь улс 11 дэх жилдээ дараалан нэгдүгээрт, Швед, АНУ, Их Британи, Өмнөд Солонгос 2-5-р байранд, Хятад улс 12-р байранд орж, дундаж орлоготой эдийн засагтай орнуудын дунд эхний байранд оржээ. 2013 оноос хойш Хятад улс дэлхийн инновацийн индексийн чансаанд 9 жил дараалан тогтвортой өсч, огцом өсөлттэй байгааг дурдах нь зүйтэй болов уу.
Инновацийн гарцын үүднээс авч үзвэл Хятадын давуу тал нь биет бус хөрөнгө, мэдлэг бүтээх, мэдлэгт үзүүлэх нөлөө зэрэгт төвлөрдөг. Эдгээрийн дотоодын патентын болон барааны тэмдгийн мэдүүлэг, бүтээлч бүтээгдэхүүний экспортын нийт худалдаанд эзлэх хувь зэрэг дэд бүтцийн үзүүлэлтүүд дэлхийн тэргүүлэх байр суурийг эзэлсэн юм.
