Хятадын Төрийн Зөвлөлийн Мэдээллийн албанаас 22-нд хийсэн Төрийн Зөвлөлийн бодлогын ээлжит хэвлэлийн бага хурал дээр Худалдааны дэд сайд Шэн Чюпин:
- Ногоон ухаалаг гэр ахуйн хэрэгслийн хэрэглээг дэмжих хэд хэдэн арга хэмжээ" (цаашид "арга хэмжээ" гэх) –г ойрын хугацаанд нийтлэх болно гэж хэллээ.
Хятадын хэмжээнд хуучин гэр ахуйн цахилгаан хэрэгслийн худалдааг дэмжиж,ногоон цахилгаан хэрэгслийн хэрэглээг дэмжинэ
2021 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дуу дүрсний төхөөрөмжийн жижиглэнгийн худалдааны хэмжээ тогтоосон хэмжээнээс давсан нэгжээр 934 тэрбум юаньд хүрч, тогтоосон хэмжээнээс давсан нэгжийн жижиглэнгийн худалдааны 6.1 хувийг эзэлж бий бөгөөд 4.8 сая гаруй ажлын байр бий болгожээ. Энэ нь гэр ахуйн цахилгаан хэрэгслийн эргэлт, үйлдвэрлэлийн үйлчилгээ,хэрэглээг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг харуулж бий ажээ.
Цар тахал зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээ энэ оны 03-р сараас, ялангуяа 04, 05-р саруудад илүү их дарамттай тулгарч байна. Үүнд зориулан Хятадын Худалдааны яам, холбогдох газруудтай хамтран ажиллаж, ногоон, ухаалаг гэр ахуйн хэрэгслийн хэрэглээг дэмжих чиглэлээр хэд хэдэн бодлого, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд:
Хуучин гэр ахуйн цахилгаан барааг худалдаалах арга хэмжээ өрнүүлнэ. Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл, эргэлт, дахин боловсруулалтад төрийн байгууллагууд, салбарын холбоод, цахим худалдааны платформ, аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоог бүрэн дүүрэн гүйцэтгэж, ногоон, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээг төрийн дэмжлэг, аж ахуйн нэгжийн сурталчилгаагаар цогцоор нь дэмжинэ.
Ногоон, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийг хөдөө орон нутагт сурталчлах арга хэмжээг авна. Хошуу шяний хэмжээнд арилжааны бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, орон нутгийн засаг захиргааг санхүүгийн тусгай санг сайн ашиглахад чиглүүлж, хөдөө орон нутгийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн худалдаа, түгээлт, засвар үйлчилгээ, дахин боловсруулах цэгүүдийг өөрчлөн сайжруулна.
Бүрэн сүлжээний үйлчилгээний баталгааг бэхжүүлнэ. Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл, хэрэглээ, борлуулалтын дараах үйлчилгээ, дахин боловсруулалт гэх мэт бүх үйл явцад анхаарлаа төвлөрүүлж, ногоон ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн нийлүүлэлтийг оновчтой болгож, ногоон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, ухаалаг гэр ахуйн хэрэгслийн гэрчилгээ олгох ажлыг эрчимжүүлж, ухаалаг гэр ахуйн хэрэгслийн стандартын нийцтэй байдал, харилцан үйлчлэлийг дэмжиж, үзэсгэлэнгийн чухал платформуудыг ашиглан олон улсын өндөр чанартай гэр ахуйн цахилгаан хэрэгслийг Хятадын зах зээлд нэвтрүүлэхэд хялбар болгоно.
Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлнэ. Хуучин гэр ахуйн цахилгаан хэрэгслийн дахин боловсруулалт, ашиглалтыг эрчимжүүлж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл дахин боловсруулах цэг, ногоон ангилах төв байгуулахыг дэмжиж, хог хаягдал, хуучин материалыг дахин боловсруулах системийг байгуулж, хуучин хот суурин газрын өөрчлөлтийг хурдасгана. Хөдөө орон нутгийн эрчим хүчний сүлжээг нэгтгэх, шинэчлэх төслийг хэрэгжүүлж, шилэн кабелийн сүлжээг нэвтрүүлэх төслийг бүрэн хэрэгжүүлж, цахилгаан, ус, хийн сүлжээний баталгааг нэмэгдүүлж, байгууламжийг шинэчлэх замаар хэрэглээний нөөцийг үргэлжлүүлэн чөлөөлнө.
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн зах зээлийн дутагдлыг нөхөхийн тулд зах зээлд чиглэсэн арга хэрэгслийг ашиглана
Өнөөгийн байдлаар иргэдийн ногоон ухаалаг гэр ахуйн хэрэгслийн хэрэглээг сайжруулах эрэлт хэрэгцээ их байгаа бөгөөд хөдөө орон нутгийн зах зээлийн боломж асар их байна. "Арга хэмжээ" нь бодлогын дэмжлэг, арга хэмжээний баталгааг бэхжүүлэх, зах зээлд чиглэсэн арга хэрэгслээр гэр ахуйн барааны зах зээлд гарсан дутагдлыг нөхөх, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээний тогтвортой хөгжлийг дэмжихэд үндэслэсэн болно.
Зах зээлд чиглэсэн арга хэрэгслээр хэрэглээний боломжуудыг өдөөх. Боломжийн газруудыг бодлого, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, харин үндэслэлгүй, ялгаварлан гадуурхсан орох, гарах нөхцөлийг тогтоохгүй байх, зах зээлийн механизмын үүргийг үр дүнтэй гүйцэтгэж, бодлогын ногдол ашгийг илүү олон аж ахуйн нэгж, олон нийтэд хүртээх боломжийг олгох ажлыг эрчимжүүлнэ гэж тогтоосон байна.
Хөнгөвчлөх арга хэмжээний тусламжтайгаар хэрэглэгчийн туршлагыг сайжруулах. Өнөөгийн байдлаар гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээний салбарт зарим нэг дутагдал байсаар байна.Аюулгүй байдал ихтэй, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн дахин боловсруулалт, ашиглалт муу зэрэг асуудлууд байсаар байгаа нь хэрэглэгчийн туршлагад сөргөөр нөлөөлөхөөс гадна хэрэглэх хүсэл эрмэлзэлд саад учруулж байна.
Үйлдвэрлэлийн шинэчлэлээр хэрэглээний нийлүүлэлтийг оновчтой болгоно. Нэг талаас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгчдийн өөрчлөлт, шинэчлэлийг ахиулж, олон төрлийн хэрэгцээнд нийцсэн ногоон, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн бүтээгдэхүүнийг олноор гаргаж, Хятадын зах зээлд сайн чанарын гэр ахуйн цахилгаан хэрэгслийн бүтээгдэхүүнийг татан оролцуулна. Нөгөөтэйгөөр, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн стандартыг нээлттэй нэгтгэх, харилцан уялдаатай болгох, интернэтэд суурилсан ухаалаг гэр ахуйн хэрэгслийн бүрэн хувилбарт хэрэглээг дэмжих явдал болно.
- Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг дахин боловсруулах цэгүүд ерөнхийдөө тийм ч сайн биш, дахин боловсруулах газруудын нөхцөл харьцангуй хоцрогдсон, бүхэл бүтэн үйлдвэрлэл, дахин боловсруулах, задлах болон ашиглалт одоогоор тийм ч жигд биш байна. "Арга хэмжээ"-нд хуучин гэр ахуйн цахилгаан хэрэгслийн дахин боловсруулалт, ашиглалтыг бэхжүүлэхийг санал болгож байгаа нь гэр ахуйн цахилгаан хэрэгслийн дахин хэрэглээг идэвхжүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлэх болно гэж Хятадын Худалдааны яамны Гүйлгээний эргэлтийн аж үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Лю Дэчэн танилцуулсан байна.
Өндөр чанартай нийлүүлэлтээр гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээг дэмжинэ
2021 онд Хятад улсын гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл 1.74 их наяд юаньд хүрч, экспортын хэмжээ 100 тэрбум ам.доллар давж, Хятадын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл дэлхийн 160 гаруй улс орон, бүс нутагт худалдаалагдаж байна.Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, холбогдох газруудтай хамтран гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээг чанарын өндөр түвшинд удирдан чиглүүлэхийн тулд эрэлт, нийлүүлэлтийн хоёр талаасаа үргэлжлүүлэн ажиллах болно.
Хэрэглээний халуун цэгүүдийг илрүүлж, нийлүүлэлтийн эрэлтэд дасан зохицох чадварыг сайжруулна. Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас 8 багц нэр төрлийн 431 шилдэг бүтээгдэхүүн худалдаанд гаргаж,олон мянган өрхийн хэрэгцээг хангахуйц эрчим хүчний хэмнэлттэй гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон бусад шинэ ангиллыг сурталчлах зорилгоор "100 хот ба 1000 дэлгэц" хэт өндөр нарийвчлалтай дэлгэцийг сурталчлах ажлыг үргэлжлүүлнэ.
Үйлдвэрлэл ба хэрэглээний хоорондын үр ашигтай холболтыг дэмжихийн тулд олон хувилбарыг бий болгох болно. Бодлогын хүчийг айл өрх, хувь хүн рүү шилжүүлж, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн харилцааг жигдрүүлнэ.
Бодлогын удирдамжийг бэхжүүлж, хэрэглээг сайжруулах үйлдвэрлэлийн бат бөх суурийг бий болгоно. Үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас гэр ахуйн тавилгын үйлдвэрлэлийг чанартай хөгжүүлэх, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, брэнд бий болгоход түлхүү хүчин чармайлт гаргах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж байна.
