Хятад, Монголын хамгийн томоохонд орох төмөр замын боомт болох Эрээн хотын төмөр замын боомтоор 2017 онд импортолсон бараа тээвэрлэлтийн хэмжээ 10 сая тонныг давсан байна. Эрээн хотын төмөр замын боом нь Хятад, Монгол, Орос цаашлаад Европод нэвтрэх чухал шугам болж байгаа аж. Мөн 1956 оноос хойш анх удаагаа тээвэрлэлтийн хэмжээ10 сая тонныг давж байгаа болно.
Эрээн хотын төмөр замын боомын 2017 онд импортолсон хэмжээ 10.033 сая тоннд хүрсэн нь мөн үеэс 15 хувиар өсөж, боомтоор орж гарсан Хятад-Европын галт тэрэг 570 хүрсэн нь шинэ амжилтыг тогтоосон байна. 2017 оноос Хятадын зах зээл төмрийн хүдэр зэрэг түүхий материалын хэрэгцээ маш ихээр нэмэгдсэнээр тус боомтоор өдөрт Монгол Улсаас бараа тээврийн 10 гаруй галт тэргийг хүлээн авснаар бараа тээвэрлэлтийн хэмжээ 10 сая тонныг давсан гол шалтгаан болж байгаа аж.
