solongonews
Өглөөний унд уухад тохиромжтой цаг
2016-02-12 09:17
Өглөөний унд уухад тохиромжтой цаг

Их Британид өдгөө Үдийн цайны үндэсний долоо хоног болж байгаа бөгөөд Independent сонин өглөөний цай ундаа яг хэдийд уувал зүгээр вэ гэдгийг олж мэдэхийг зорьжээ. Өглөөний цайн дээр юу идэж, уух вэ гэдэг нь хүн бүрийн өөрсдийнх нь хэрэг аж. Хүн өглөө босоход цусан дахь чихрийн хэмжээ нь буурсан байдаг гэнэ. Тийм учраас боссоноосоо хойш нэг цагийн дотор өглөөний цайгаа уувал дээр юм. 


Их Британийн хоолны дэглэм баригчдын холбооны төлөөлөгч Хлоя Майлз өглөөний цай хүний бие махбодод маш чухал гэдгийг онцолжээ. Гэтэл британичуудын дийлэнх нь өглөөний цай унд уухгүй явдаг байна. Тэдний гуравны хоёр нь л өглөөний цай ундаа уудаг гэнэ. Судалгаагаар өглөө цай ундаа тогтмол уудаг хүмүүс бусдаасаа илүү гуалиг байдаг нь анзаарагдав. Харин өглөөний цай уухгүй явбал эрчим хүч, анхаарал төвлөрлийн нөөц амархан барагддаг аж.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.photonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл