solongonews
Хятадад орон сууцны үнэ буурчээ
2018-03-01 11:01
Өнгөрсөн нэгдүгээр сард Хятадад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон орон сууцны үнэ буурчээ.

Энэ талаар хоёрдугаар сарын 24-нд тус улсын Үндэсний статистикийн газар мэдээлэл хийсэн байна. Тодруулбал, Хятадын томоохон 70 хотын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, орон сууцны борлуулалтын үнийн статистикаас харахад нэгдүгээр сард тэдгээрийн үнэ тогтвортой буурсан аж. 
Түүнчлэн нэгдүгээр зэрэглэлийн хотуудад шинээр барьсан орон сууцны борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өсөж байснаа унаж, харин хоёр, гуравдугаар зэрэглэлийн хотуудын ханш тогтмол буурсан гэнэ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл