Хог хаягдлыг дахин ашиглаж байна
2019-05-16 09:52
Хог хаягдлыг дахин ашиглаж байна

Хятадын Шанхай хотын Фэнпү гудамжны Чю Юэ Лан Тин нийгэм дүүрэг нь сүүлийн үед хог хаягдлыг ангилах олон үйлдэлт ухаалаг хогийн савыг ажиллуулж хог хаягдлыг дахин ашиглаж байна. Улс орон хөгжихийн хэрээр техник технологи хөгжиж, улмаар хүний хэрэглээ үлэмж нэмэгдэн эцсийн үр дүнд хог хаягдал асар их хэмжээгээр ялгарч байдаг. Тиймээс хүн төрөлхтөнд хог хаягдалтай тэмцэхгүй бол болохгүй гэсэн ухамсар бий болж эхлээд байна.
Одоогоор Фэнпү гудамжинд амьдралын хог хаягдал хураан авах үйлчилгээний төв 54 байж, дахин боловсруулах боломжтой хог хаягдал 4800 тонныг хурааж авсан байна.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх
