solongonews
Ясны шөлтэй халуун тогоо
2014-12-26 09:57
Гахайн ясыг хэрчээд угааж,хүйтэн усанд буцалгаад хөөсийг арилгана. Махаа шүүж гаргаад бүлээн усаар угаана.

Орц: 
том гахайн яс,корель-5,хунчир 8 ширхэг,цагаан гаа,2 халбага давс,хүнсний ногоо 300 гр,загасны махан бөмбөлөг 300 гр,мөөг 300 гр,хавч мөөг 300 гр,далайн мөөг 300 гр,гүзээ 300 гр,хэрчсэн хонины мах 300 гр,байцаа 300 гр,улаан сонгино 300 гр,лууван 300 гр,жан 100 гр,1 цайны халбага цуу, амт оруулах тос 1 халбага,төмс 300 гр.
Хийх арга:
1. Гахайн ясыг хэрчээд угааж,хүйтэн усанд буцалгаад хөөсийг арилгана. Махаа шүүж гаргаад бүлээн усаар угаана.
2. Тогоондоо цэвэр ус хийж,дотор нь гахайн яс,хунчир,цагаан гаа зэргийг нэмж оруулна.
3.Тогооны амсрыг дарж ширүүн галаар буцалгаад 2 халбага давс хийж зөөлөн галаар 4 цаг буцалгана.
4.Буцалгасан махны шөлтэй мөөг болон хонины махаа хийж болгоод дээр нь хүнсний ногоо,лууван,төмсөө хийнэ.
5.Ясны дээрхи махыг тусгайлан хэрчиж аваад сонгино,цуу,жан,чинжүү,давс,амт оруулагч тостойгоо нийлүүлэн хольж бэлтгээд,хооллохдоо ногоогоо дотор нь дүрж иднэ. 

 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл