Хятад улсын иргэд Цагаан сараар нутаг буцаж гэр бүлтэйгээ уулзан баярын ширээгээ заслаа. Бээжин, Шанхай зэрэг том хотуудын галт тэрэгний өртөө хүний далай болов. Хоолны газар, дэлгүүр хоршоо олны хөл хөдөлгөөн, үймээн ихтэй. Хүмүүс аялал жуулчлалаар их явж байгаа зэрэг нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг онцгой татаад байгаа юм. Цагаан сараа нижгэр тэмдэглэдэг Хятад улсын энэхүү дүр байдлаас дэлхийн хүмүүс Хятадын эрч хүчийг мэдэрч, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийг улам өөдрөгөөр харж байна.

Хөл хөдөлгөөн эргэн ирлээ
"Цагаан сар бол Хятадын олон хүмүүсийн хувьд хамгийн чухал баяр юм" гэж DРА мэдээлжээ. Битүүний өдөр ихэвчлэн гэр бүлүүд цугларч, тансаг оройн зоог барьдаг тул энэхүү хоолыг "Гэр бүлийн уулзалтын зоог" гэж нэрлэдэг. Хүүхдүүд ахмадуудаасаа мөнгөтэй улаан дугтуйн бэлэг авдаг. Улаан өнгийг Хятад хүмүүс аз хийморийн өнгө гэж бэлгэшээсээр ирсэн. Гудамжнууд ч мөн улаан дэнлүүгээр дүүрэн.
"Хаана ч амьдарч байсан Цагаан сараар гэр бүлтэйгээ уулзана". Германы ТВ1 веб сайтад энэ жил олон зуун сая хүн төрөлх нутаг руугаа буцсан тухай мэдээлсэн байна. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа Цагаан сараар олон хүн төрөлх нутагтаа буцаж байгаа дүр зураг юм. Хүмүүс Цагаан сараа угтан хаврын баярын гала тоглолт үзэж, тансаг оройн зоог барьдаг. Хилийн чанад дахь Хятад улсын иргэд ч мөн адил Цагаан сарыг билгийн тооллын дагуу тэмдэглэдэг.
Хятадын томоохон хотуудаар аялагчид ачаа тээштэйгээ галт тэрэгний буудал, нисэх онгоцны буудал руу цувж, Цагаан сараа тэмдэглэхээр нутаг буцаж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Нийслэл Бээжин хотын гол галт тэрэгний өртөө зорчигчдын хөлд дарагдаж, Шанхай хот мөн зорчигчдын эрэлт хэрэгцээг хангахын тулд шөнийн цагаар өндөр хурдны галт тэргийг түр нэмж ажиллуулсан байна.
"Хятадын Цагаан сарын аяллын оргил үе дахин илэрлээ. 01-р сарын 07-ноос 19-ний хооронд Хятадад хүн амын шилжилт хөдөлгөөн 2022 оны мөн үеийнхээс 24 хувь, 2021 оны мөн үеийнхээс 117 хувиар их байна гэж Британий "Экономист" вэ сайт мэдээлэв. Вlооmbеrg вэбсайтад мэдээлснээр Хаврын баярын аяллын эхний 13 хоногт 480 сая гаруй зорчигч авто зам, төмөр зам, усан зам, агаарын тээврээр улс даяар аялсан нь 2022 оны мөн үеийнхээс хамаагүй өндөр байна.
"Wаll Strееt Jоurnаl" цахим хуудаснаа зарим газар нутгийн захиргааны ажилтнууд галт тэрэгний буудлуудад улаан туг барьж, өөр газраас буцаж ирсэн хүмүүсийг угтан авсан гэж мэдээлэв. Хятадын Сычуань муж мөн Цагаан сараар 300 гаруй ажилтнуудыг гэр нутаг руу нь зорчуулахад туслан тусгай галт тэрэг илгээжээ. Хятадын Олон Улсын Капитал Корпорацын судалгааны тайланд энэ жилийн хаврын баярыг угтан улс даяар жуулчдын тоо эрс нэмэгдсэн нь үйлчилгээний салбар сэргэж байгаагийн эерэг шинж тэмдэг юм гэж мэдээллээ.
Хэрэглээ хурдан сэргэж байна
АНУ-ын "Wоrld Dаilу" сайтад "Туулай жилийн Цагаан сар сүүлийн гурван жилийн турших хамгийн их онцлогтой Цагаан сарын баяр боллоо" гэж мэдээлжээ. Бээжин хотын Худалдааны товчоо: Шинийн нэгнээс Цагаан сарын 02-ны өдрийг хүртэл Чуаньжүдэ, Дүнлайшүн, Бяньифан зэрэг 19 нийтийн хоолны газраар үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 дахин нэмэгдсэн байна. Мөн хүргэлтийн хоолны хэмжээ нь өмнөх жилийнхээс 85 хувиар өссөн байна. Шанхай хотын зоогийн газар, их дэлгүүрүүд Хятадын Цагаан сарын амралтын энэ хэдэн өдөр хүний далай болж байлаа гэж онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын Доу Жонсын мэдээллийн агентлагийн цахим хуудас салбарын тоо баримтаас иш татан тэмдэглэхдээ: Хаврын баяраар жуулчид аялж, Хятадын аялал жуулчлалын салбар аажмаар сэргэж байна. Сtriр аялал жуулчлалын платформын мэдээлснээр 01-р сарын 25-ны байдлаар Хятадын Цагаан сарын эхний дөрвөн өдөрт зочид буудал, гэр буудал, аяллын тасалбарын тоо цар тахлаас өмнөх 2019 оны мөн үеийнхээс давсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэр буудлын захиалга хоёр дахин нэмэгдэж, аяллын тийзний захиалга 50 гаруй хувиар өссөн байна.
Вlооmbеrg Nеwѕ Хятадын Тээврийн яамны нийтэлсэн тоо баримтаас иш татан: Цагаан сар болохоос өмнөх дөрөв хоногийн хугацаанд Хятадад авто зам, төмөр зам, иргэний агаарын тээвэр, усан замаар нийт 95.9 сая орчим зорчигч тээвэрлэжээ гэж мэдээллээ.
"Үндэсний аялал жуулчлалын зах зээл хурдтай сэргэж байна". "Дэлхийн сэтгүүл"-д мэдээлснээр: Цагаан сарын үеэр Хятадын байгалийн үзэсгэлэнт газруудад зорчигчдын урсгал урд өмнө гарч байгаагүй ихээр нэмэгдэж, зарим үзэсгэлэнт газруудын тасалбар бүгд зарагдаж дууссан байна.
Олон хэрэглэгчдийн амралтын үеэр хийх бас нэгэн гол сонголт бол Цагаан сард зориулсан киног үзэхээр кино театр орох нь олширчээ. Америкийн "Ноllуwооd Rероrtеr" сонинд мэдээлснээр: Хятадын Цагаан сарын киноны нээлтийн гүйцэтгэл тийм ч муу биш, олон төрлийн агуулга бүхий дотоодын кинонууд нь Хятадын кино үйлдвэрлэлийн эрч хүч нэмэгдсэнийг харуулж байна. "Тhе Wаndеring Еаrth 2" нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт кино 69.7 сая ам.долларын нээлтийн орлогоор жагсаалтыг тэргүүлсэн гэж Вох Оffiсе Аrтiѕаn Gатеwау-ийн мэдээлэв. "Маn Jiаnghоng" кино 59.3 сая ам.долларын нээлтийн оноогоор удаалсан байна. Dоw Jоnеѕ Nеwѕ Аgеnсу сайт Веасоn Рrоfеѕѕiоnаl Еdiтiоn-ийн мэдээллээс иш татан, Хятадын Цагаан сарын эхний дөрөв хоногт киноны орлого өмнөх оны мөн үеийнхээс 30.4 хувиар өссөн нь 2019 оны өмнөх үеийнхээс 11 хувиар өссөн байна.
Дэлхийн өсөлтийг нэмэгдүүлж байна
Австрийн өргөн нэвтрүүлгийн корпорацын цахим хуудсанд энэ оныг Хятадын билгийн тооллын туулай жил, Хятадын соёлд туулай нь амар амгалан, хөгжил цэцэглэлт зэрэг өлзий өгөөжтэй утгатай. Шинэ ондоо сайн сайхан байхыг бэлгэддэг гэж мэдээлсэн байна.
Их Британийн "Inүеѕtmеnt Wеекlу" цахим хуудаст: “Хятад улс туулай жил аз авчирч, сайн сайхан цаг үе рүүгээ буцна гэж найдаж байна" гэсэн гарчигтай тайлан нийтэлж, Хятадын эдийн засаг ирээдүйд сэргэнэ гэдгийг харуулж байна гэж мэдээллээ. Одоогийн байдлаар Хятад улсын өрхийн хуримтлалын түвшин харьцангуй өндөр байгаа нь хэрэглээний түвшинг нэмэгдүүлэхэд ашигтай. Хятадын аж ахуйн нэгжүүд ч мөн адил байр суурьтай байгаа бөгөөд 2023 онд орлогын өсөлт, дэмжих бодлого нь олон улсын хөрөнгө оруулагчдын Хятадад итгэх итгэлийг нэмэгдүүлэх магадлалтай байна.
Тайланд-Хятадын "Бүс ба зам" судалгааны төвийн захирал Виллон Фетчаон Пэдди:
- Цагаан сарын уур амьсгал, хүчтэй хэрэглээ цар тахлаас сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой болгож байгаа нь зөв болохыг нотолж байна гэж Хятад улс үзэж байна. Энэ онд эдийн засаг хүчтэй сэргэж, илүү үр дүнд хүрэх болно.
"Ройтерс" агентлаг Хятадын Тээврийн яамны мэдээллээс иш татан мэдээлснээр энэ жилийн Цагаан сараар зорчигчдын нийт тоо 2 тэрбум давсан байна. Үүний үр дүнд аялал жуулчлал сэргэсэн нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт эдийн засаг сэргэнэ гэсэн зах зээлийн хүлээлтийг нэмэгдүүлсэн. Хятад улсын эдийн засгийн сэргэлт дэлхийн өсөлтийг хэрхэн нэмэгдүүлэх нь олны анхаарлыг татаж байна.
Их Британийн "Finаnсiаl Тimеѕ" цахим хуудаст Хятадын хэрэглэгчид шинэ онд хэрэглээ өндөртэй байгаа нь дэлхийн эдийн засаг сэргэхэд итгэл найдвар авчрах болно гэж бичсэн байна. Тус тайланд Моrgаn Sтаnlеу-ийн эдийн засагчдын таамаглалыг иш татсан бөгөөд хэрэглээ нь энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийг улам нэмэгдүүлнэ гэж таамаглажээ. Хэрэглээний цаана Хятадын оршин суугчдын нэмэлт хадгаламж, өрхийн баланс сайжирч, хөдөлмөрийн зах зээл, орлогын хүлээлт сайжирч байгаа юм.
АНУ-ын Соnѕumеr Nеwѕ аnd Вuѕinеѕѕ Сhаnnеl агентлаг Голдман Сакс группийн хийсэн дүн шинжилгээнээс иш татан: Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг тохируулж, оновчтой болгон, хүн амын шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлснээр 2023 онд Хятадын эдийн засгийн өсөлт 5.2 хувьд хүрнэ гэж тэмдэглэжээ. Аялал хэвийн байдалдаа орохын хэрээр Хятадын эдийн засгийн өсөлт Хятадын ойр орчмын бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг бий болгоно.
"Цагаан сарын үеийн хэрэглээний тоо баримтыг Хятадын эдийн засгийн сэргэлтийн барометр гэж үзэж байна." Вlооmbеrg Nеwѕ цахим хуудаст мэдээлснээр энэ жил Хятадын сар шинийн үеэр аялал жуулчлалын болон киноны борлуулалтын орлого сэргэх шинж тэмдэг илэрчээ. Энэ онд хэрэглээний өсөлт Хятад улсын эдийн засгийн сэргэлтийг тэргүүлэх төлөвтэй байна. Цагаан сарын баярын амралтын бизнесийн мэдээлэл нь энэ онд Хятадын нийт эдийн засаг хүлээгдэж байснаас хурдан сэргэнэ гэсэн хүлээлтийг өгч байгаа юм.
