solongonews
Дэлхийн хараатай Шаньдүний компаниуд
2017-09-12 13:34
Шандүн мужийн Ардын засгийн газар, хэвлэл мэдээллийн алба, Шинжлэх ухаан Технологийн товчоо, Шандүн сайтаас зохион байгуулсан ”Шинэ эрчим хүч, шинэ хөгжил” сурвалжилгын аяны анхны өдөр буюу 9 дүгээр сарын 11-нд уг үйл ажиллагааны хэвлэлийн бага хурлын дараа Беларусь, Вьетнам, Тажикстан зэрэг улс болон ”Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлч миний биеийг багтаасан Хятад улсын олон муж хотуудаас ирсэн 50 гаруй сэтгүүлчид таван өдрийн сурвалжилгын аянд мордсон юм.

Сурвалжилгын анхны гарааг цахилгаан станцын харуул хийдэг робот үйлдвэрлэдэг Шандүн мужийн Лү Нэн ХХК-иар айлчилсан байна.


Лү Нэн ХХК-ийн үзэсгэлэнгийн танхим, үйлдвэрлэлийн тасагт 20 гаруй төрлийн роботыг дэлгэж, үйлдвэрлэлийг танилцуулав. Ерөнхий захирал Шюй Вэй хэлэхдээ, "Одоо хүмүүс роботын тухай илүү их ойлголттой болсон. Үнэндээ 1999 оноос эхлэн манай техникийн ажилтнууд  робот үйлдвэрлэх талаар бодож байсан. Улсын сүлжээний Шаньдүн дэх цахилгаан станцын бүрэн эзэмшлийн компанийн хувьд цахилгаан станцын системийн ажлын орчны аюулгүй байдал, цогцолбор болон олон талт ажлын объектив цогцолборыг бид маш нарийн судалсан. Үйл ажиллагааны ажилтнуудыг энэ хатуу орчноос хэрхэн яаж чөлөөлөх талаас нь бид роботоор эдгээр ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөтэй робот үйлдэж эхэлсэн. 2001 онд Хятад улсад цахилгаан станцыг хянан шалгах анхны роботыг гаргаж, тэр нь бидний байнгын од  бүтээгдэхүүн болсон" гэв.


Одоогоор энэ компанид 500 гаруй ажилтан, судалгаа, хөгжлөөр 200 гаруй хүн ажиллаж, тэдний бүтээсэн робот нь газар дээр гүйх, нисэх, цэнэглэх, өөрчлөх зэрэг олон төрлийн хэлбэрээр өөрийн ажлаа гүйцэтгэж байна. Зургаа дахь үеийн робот нь удахгүй зах зээлд гарах гэж байгаа аж. Ингэж Лү Нэн компани нь Хятад даяар Улсын гадаадад гаргаж байгаа роботыг илүү ухаалаг болгосоор байгаа юм. Лү Нэн компаниас гараад бид Сэн Чуань (Утга нь Ариун булаг) компанид хүрэв. Энэ компани нь эрдэнэ шишний хог хаягдал гэж тооцогддог ургамлын ишийг боловсруулан хувцас хийдгээрээ алдартай.


Сэтгүүлч бидний нүдний өмнө Сэн Чуань (Утга нь Ариун булаг) компанийн захирал туршилтын гэрлийн чийдэнд тэдний үйлдвэрлэсэн хувцсыг хүргэхэд гэрлийн чийдэн цэнэгтэй залгагдаж гэрэл асав. Энэ нь тэдний үйлдвэрлэлийн шинэ бүтээл болох дамжуулагч ширгэх, эрдэнэ шишээс шинээр боловсруулсан дамжуулагч графен болно. “Графен”-ы бизнест хүч үзэж, энэ компани нь “графен”-ы хувцас, цахилгаан дамжуулагч зэргийг хийж улсын дотоод гадаадад гаргаж байна. Графен бол хүн төрөлхтөн урьд өмнө ашиглаж байгаагүй, “ид шидийн” мэт гайхамшигт материал, маш нимгэн, бараг л тунгалаг, дөнгөж нэг атомын зузаантай, хуудас хэлбэрээр оршдог цэвэр нүүрстөрөгч (карбон) юм. Үүнийг  ашиглан хүн төрөлхтөн хувцас хийж эрдэнэ шиш тарьдаг тариачдын орлогыг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд ч сайн чанарын хэрэглээг бэлэглэж байгаа нь бахархмаар, бас ч гайхалтай.
         Бидний сурвалжилга үргэлжилсээр...

Зохиогч: Бэлтгэсэн: Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл