Дуучин Тэнгэр “Мэргэн бууч” киноны гол дүрийг бүтээв
2016-05-27 18:06
Тэнгэр, Линь Гэншинь, Жан Жинчү, Лю Шяочин, Жинь Рүн зэрэг жүжигчдийн хамтран тоглосон “Мэргэн бууч” инээдмийн киноны сурталчилгааны хуудсыг сүүлийн өдрүүдэд нийтэлсэн байна.

Тус кинонд дуучин Тэнгэр хошин шогийн авьяасаа харуулж, урлагийн замдаа бас нэг шинэ дүр төрхийг нээсэн юм.
Олны сайн танил болсон нэрт дуучин Тэнгэр дуу, кино жүжиг, ая зохиох зэрэг олон салбарт гялалзсан амжилт бүтээлтэй яваа нэгэн бөгөөд Ганган хар зэрэг кинонд гол дүрийг бүтээж байсан түүхтэй билээ.
“Мэргэн бууч” кино нь дуучин жүжигчин Тэнгэрийн үзэгч олондоо инээд баясал бэлэглэж байгаа бас нэгэн шинэ уран бүтээл болно.
Тус кино нь энэ оны 7 дугаар сарын дунджаар Хятад улсын хэмжээнд нээлтээ хийх болно.
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх
