solongonews
Ажил хэрэгч хурдацтай бүтээлч Шэньжэнь хот
2020-08-27 21:06
Ажил хэрэгч хурдацтай бүтээлч Шэньжэнь хот

40 жилийн түүхийн замналаар Шэньжэнь нээлттэй, олон улсын шинэлэг хот болж хөгжөөд гадаадын хөрөнгө оруулагчдыг татсаар байгаа юм.

2002 онд Германы Луфтанса технологи, Бээжингийн Кайлань нислэгийн технологи хамтран хөрөнгө оруулж, Шэньжэний Луфтанса Технологийн ХХК-нийг байгуулан, Ази, Номхон далайн бүс нутгийн агаарын тээврийн компаниудад нисэх онгоцны сэлбэг хэрэгслийн засвар үйлчилгээ хийж эхэлсэн юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Германы уугуул Бенжамин Шейдел CCTV-д өгсөн тусгай ярилцлагадаа, Шэньжэнь сүүлийн жилүүдэд дэлхийн анхаарлыг татсан амжилтад хүрлээ, манай компани Шэньжэнь болон Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн хөгжлийн үйл явцад оролцож байгаадаа баяртай байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятадын агаарын тээврийн зах зээл хөгжиж байгаа бөгөөд компанийн орлого, бизнесийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Оны эхээр Хятад улс дахь агаарын тээврийн ажил төрөл цохилтод өртсөн хэдий ч Хятадын эдийн засаг сэргэж, агаарын тээврийн хэмжээ нэмэгдэхийн хирээр бидний Хятад улс дахь зах зээл ч сэргэж эхэлсэн байна гэжээ.

Хятадын ажилтнууд маш идэвхтэй бүтээлч ажилладгаас нь суралцах ёстой. Шэньжэнь цаашид улам илүү хөгжин цэцэглэхийг миний бие хүсэн мөрөөддөг, шинэчлэлтийн бодлогуудын дэмжлэгтэйгээр Шэньжэнь болон Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүс хөгжин цэцэглэж, дэлхийд тэргүүлэх булангийн бүс болохыг хүсэн ерөөе гэжээ.

Найруулагч: т.б
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл