ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дэд дарга Ван Чэнь 11-р сарын 19-ний өдөр Монгол Улсын Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Эрдэнээр ахлуулсан АН-ын төлөөлөгчидтэй Бээжин хотноо уулзсан байна.
Ван Чэнь: - Энэ жил Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хоёр талын удирдагчдын удирдлага дор Хятад, Монголын харилцаа шинэ төвшинд хүрсэн байна. ХКН болон АН-ын хоорондын харилцаагаа бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой бөгөөд хоёр тал намын бүтээн байгуулалт болон төр засах агуулгын талаарх туршлага солилцоог ахиулах ёстой. Талуудын хууль тогтоох байгууллагууд тогтмол солилцооны механизмын үүргийг бүрэн гүйцэтгэхийн улмаар хууль тогтоомж, хяналт шалгалт зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж онцолсон байжээ.
Эрдэнэ: - Бид ХКН, бүх Хятадын АТИХ-тай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэж хэлсэн байна.
