Юннань мужийн 16 хот хурдны замтай
2021-01-14 15:53
Юннань мужийн 16 хот хурдны замтай

БНХАУ зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаараа дэлхийд тэргүүлдэг. Өмнөд Хятадын Юннань мужийн зам тээврийн газраас энэ сарын 13-нд мэдээлж буйгаар тус мужийн 16 хотод хурдны зам нэвтэрчээ. Тус мужийн Мөжян шяниас Линьцан хот хүрэх хурдны замыг тэд 5 жилийн өмнөөс эхлүүлсэн бөгөөд энэхүү хэсэг зам энэ сарын 13-нд ашиглалтад орсноор өмнөд Хятадын уулархаг бүсэд оршдог Юннань мужийн 16 хотод бүгдээр хурдны замаар холбогдох зорилтоо биелүүлэв.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх
