Энэ удаагийн тоглолтодр арав гаруй дуу бэлтгэсэн бөгөөд одоо тоглолтын бэлтгэл ажлаа ид хийж байгаа юм.
Соёлцэцэг:
- Энэ миний уран бүтээлийн анхны тайлан тоглолт бөгөөд ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны анхны урлагийн тоглолт гэдэг утгаараа цаг хугацаа ойртох тусам жаахан сандарч байна. Гэхдээ энэхүү тоглолт маань нарийн төлөвлөгөөтөй, урлагийн тайснаас бүжиг хөгжим, туслах уран бүтээлчдээс хамтлагийн дуучид хүртэл бүгд Өвөр Монголын шилдэг дуучид, содон уран бүтээлчдээс бүрдсэн юм. Манай хамт олон бүрэн бэлтгэлтэйгээр тоглолтоо сайн хийж, үзэгчиддээ мартагдашгүй дуратгал үлдээхэд бэлхэн байна гэж ярьлаа.
Тэр мөн цааш нь:
- Бүгдээрээ 4 дүгээр сарын 21, 22-ны орой Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнд уулзъя. Мөн ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяр амжилт төгс болохыг хүсэж байна. Эх орны гялалзсан амжилт, иргэдэд энх амгаланг хүсэн ерөөе гэж хэллээ.
