Эхний улирлын байдлаар нийт хөрөнгийн хуримтлалын эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 34.7 хувьтай байгаа нь ДНБ-ий өсөлтийг 1.6 пунктээр нэмэгдүүлсэн байна. Хөрөнгө оруулалтын хурдацтай өсөлт нь Хятад улсын эдийн засгийг тогтвортой ажиллуулахад чухал дэмжлэг үзүүлж, өсөлтийг тогтворжуулах, бүтцийг зохицуулах, өөрчлөлтийг ахиулахад эерэг үүрэг гүйцэтгэнэ.
Тоо баримтаас харахад эхний улиралд улсын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 5.1 хувиар буюу үнийн хүчин зүйлийг хасч тооцвол 7.1 хувиар өсч, өсөлтийн хурд өмнөхөөсөө 2.2 ба 4.5 пунктээр нэмэгдсэн байна. Ерөнхийдөө өсөлтийг тогтворжуулах хэд хэдэн бодлого, дараагийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна. Томоохон төслүүдэд хөрөнгө оруулалтын тэргүүлэх үүрэг болон өндөр технологийн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт хурдацтай нэмэгдэж, нийгмийн салбарт хөрөнгө оруулалт сайн өсөлттэй байгаа юм. Тогтвортой хөрөнгө оруулалт, ялангуяа үр ашигтай хөрөнгө оруулалтыг өргөтгөх нь аж ахуйн нэгжүүдийн итгэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийн хүлээлтийг сайжруулахад тустай бөгөөд эдийн засгийг тогтворжуулах ба сэргээж, хөгжлийн тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Одоогийн байдлаар бид хөрөнгө оруулалтыг тогтворжуулахын тулд чанарыг үр дүнтэй сайжруулж, тоо хэмжээг зохистой нэмэгдүүлэхийг үргэлжлүүлэн барьж, нийлүүлэлтийн бүтцийг оновчтой болгоход хөрөнгө оруулалтын гол үүргийг идэвхтэй гүйцэтгэх ёстой. Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох, өндөр чанартай хөгжлийг ахиулахад тасралтгүй түлхэц үзүүлэхийн тулд гол салбарууд болон гол холбоосууд дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
