ӨМӨЗО-ны Манжуур хотын “Ковид -19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах албанаас энэ сарын 23-ны өдөр Манжуур хот нисэх онгоцны буудал, төмөр замын тээвэр, хот хоорондын зорчигч тээвэр, нийтийн тээврийн шугамыг 25-ны өдрөөс бүрэн сэргээнэ гэж мэдэгдсэн байна.
12-р сарын 23-ны өдрийн 07:00 цагийн байдлаар Манжуур хотод цар тахлын батлагдсан 5 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд бүгд тусгаарлагдаж, Манжуур хотын тусгай эмнэлгүүдэд эмчлэгдэж байна. Одоогоор төвлөрсөн тусгаарлалтын эмнэлгийн хяналтанд 5 хүн байна.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянахтай холбоотой холбогдох журмуудыг ухамсартайгаар дагаж мөрдөн, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо эрхбиш маск зүүж, хүмүүс хоорондоо тодорхой зай барих хэрэгтэй гэдгийг Манжуур хотын “Ковид -19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах албанаас олон нийтэд сануулж байна.
