solongonews
Дэлхийн 5G хэрэглэгчид нэг тэрбумыг давлаа
2022-06-21 11:54
Дэлхийн 5G хэрэглэгчид нэг тэрбумыг давлаа

    5G мобайл технологи нь 2022 онд нэг тэрбум хэрэглэгчийн тоог давна гэж CCS Insight технологийн шинжээч фирм дэлхийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн урьдчилсан тайландаа мэдэгдэв. Дэлхийн макро эдийн засгийн төлөв удааширч байгаатай холбогдуулан 5G ухаалаг гар утас болон 5G сүлжээний нэр хүнд хурдассаар байна.

5G сүлжээний холболтын тоо 2022 оны эцэс гэхэд 1.2 тэрбум болж, 2021 онтой харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. 2026 он гэхэд дэлхий даяар 4 тэрбум 5G гар утасны холболт бий болох бөгөөд энэ нь 45 хуьийг эзэлнэ гэсэн тооцоо гарав.

Түүнчлэн 2022 онд 5G суурин утасгүй холболт болон IoT холболтын тоо 16 саяд хүрч, 5G сүлжээг төрөлжүүлэн ашиглах хэтийн төлөвийг илэрхийлж байна.

    5G суурин утасгүй хандалтын холболтууд нь шилэн болон утастай өргөн зурвасын сүлжээтэй харьцуулахад цөөхөн хэвээр байгаа ч дэлхий даяар өсөн нэмэгдэж буй операторууд шилэн сүлжээг ашиглахгүйгээр өндөр хурдны гэр өргөн зурвасын сүлжээг дамжуулахын тулд 5G-ийг ашиглахыг эрмэлзэж байна. 5G суурин холболтын хэрэглэгчдийн тоо 2026 он гэхэд 83 саяд хүрэх төлөвтэй байна.

    Шинэ 5G IoT төхөөрөмж болон программууд гарч ирэхийн хэрээр,Роботоос роботод (M2M) болон үүрэн холбооны интернет (IoT) нь 5G-ийн өргөн хэрэглээний хэтийн төлөвийг авчирдаг. 5G IoT холболтын тоо 2022 онд 9 саяд хүрэх төлөвтэй байж, 2026 он гэхэд 455 сая M2M болон IoT холболт 5G технологийг ашиглах төлөвтэй байна. Хятад улс аж үйлдвэр, өндөр технологийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийснээр шинэ салбарт дэлхийд тэргүүлэгч байдлаа хадгална гэж CCS Insight таамаглаж байх юм. CCS Insight-ийн дүн шинжилгээгээр 5G нь шинэ ухаалаг гар утасны "стандарт" болсон гэж үзэж байна. Тус компаний мэдээлснээр, энэ онд зарагдсан 681 сая шинэ утас нь 5G загвар байх бөгөөд нийт борлуулалтын 44 хувийг эзлэв. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл