solongonews
Ли Жихэн: Эдийн засгийн хөгжлийн горимыг өөрчлөх хэрэгтэй
2016-09-30 10:57
ӨМӨЗО-ын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Алшаа аймгийн Үхай хотноо ажиллав.

        ӨМӨЗО-ын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн 9 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд ӨЗО-ны холбогдох удирдлага Бү Шяолинь, Жан Юаньжүн, Чан Жюньжэн, Ван Хуаньчэн нарын хамт Алшаа аймгийн Үхай хотоор зочилж, аж үйлдвэрийн хүрээлэн, гол гол аж ахуйн нэгж, экологи, байгаль орчны хамгаалалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл зэргийг биечлэн хянан шалгалаа. Айлчлалын үеэр мөн хөдөө орон нутгаар ажиллаж, олон үндэстний боловсон хүчин, ард иргэдтэй уулзсан байна.

        Ли Жихэн хэлэхдээ: - Эх орны умард бүс нутгийн чухал экологийн аюулгүй байдлыг батлан хамгаалах ажлыг Засгийн газрын хариуцлага болон түүхийн үүргийн дайтай үзэж, экологийн соёл иргэншлийн барилга байгууламжийг эрчимтэй хийж, уламжлалт аж үйлдвэрийг шинэчлэн, эдийн засгийн хөгжлийн горимыг өөрчлөн чанар, үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ. 

Ли Жихэн дарга Алшаа аймгийн Баянхот суурингийн Түнхлэг нуур багийн малчин Дэлгэр гуайнд айлчлав

Найруулагч: Urihan
Эх сурвалж : Solongo
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл